Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Нийгэм, эдийн засаг

Багануур дүүргийн зорилтот бүлгийн 816 өрхөд тусламж, дэмжлэг үзүүллээ

Энэ үед орлого нь хумигдсан, амьдралын боломж тааруу, хүнсний хэрэглээ нэн яаралтай байгаа зорилтот өрхөд УИХ-ын гишүүн Ц.Сандаг-Очир, С.Амарсайхан болон дүүрэгт үйл ажиллагаагаа явуулдаг байгууллага аж, ахуйн нэгжүүд, иргэд хүнсний болон ахуйн багц, нүүрсний тусламж дэмжлэгийг үзүүлсэн ба өнөөдрийн

У.
У.Баярсайхан

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Багануур дүүргийн зорилтот бүлгийн 816 өрхөд тусламж, дэмжлэг үзүүллээ
Багануур дүүргийн зорилтот бүлгийн 816 өрхөд тусламж, дэмжлэг үзүүллээ. Зураг: МҮОНРТ

Дэлхий нийтийг хамарсан шинэ төрлийн вирусний халдвар эрчимтэй тархаж, манай улсад “Ковид-19” цар тахлын голомт үүсэж, бүх нийтийн бэлэн байдлыг зарласан билээ.

Энэ үед орлого нь хумигдсан, амьдралын боломж тааруу, хүнсний хэрэглээ нэн яаралтай байгаа зорилтот өрхөд УИХ-ын гишүүн Ц.Сандаг-Очир, С.Амарсайхан болон дүүрэгт үйл ажиллагаагаа явуулдаг байгууллага аж, ахуйн нэгжүүд, иргэд хүнсний болон ахуйн багц, нүүрсний тусламж дэмжлэгийг үзүүлсэн ба өнөөдрийн байдлаар таван хорооны 816 өрх хамрагдаад байна.

Тухайлбал:

- УИХ-ын гишүүн Ц.Сандаг-Очир, С.Амарсайхан нар 111 өрх

-“Ногоон Ази” ТББ 205 өрх

- Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн хэлтэс 25 өрх

-Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний хэлтэс, Улаан загалмайн хороо 50 өрх

- Эйнжил ХХК 10 өрх

- Амьд үг христийн чуулган 16 өрхөд

- Олон Улсын шилжилт хөдөлгөөний алба 16 өрх

-МУЗН, Монгол HD телевиз, Хаан банк, VEP продакшинтай хамтарсан “Монголчууд гэртээ” хандивын теле концерт -100 өрх

-“Гүндү ёндон равжаалин хийд”-50 өрхөд хүнсний дэмжлэг

- Амьд үг христийн чуулган 100 өрхөд нүүрс

-“Ивээлт гараг” ТББ 133 өрхийн Хөгжлийн бэрхшээлтэй хүүхдүүд ахуйн хэрэглээний багц тус тус олгоод байна.

Хуваалцах