"Багануур” ХК 125 метрийн гүнээс нүүрс олборлож байна
Монгол Улсын нүүрсний хэрэгцээний 50 хувийг хангадаг жилд дөрвөн сая тн нүүрс олборлох хүчин чадалтай юм. Энэ онд ордын нэмэлт хайгуул хийж нүүрсний нөөцийг 812 сая тн болгон нэмэгдүүлж, гүний ус шүүрүүлэлтийг сайжруулжээ.
Мэдээллийн алба

"Багануур" ХК нь 38 дахь жилдээ үйл ажиллагаа явуулж байна. Монгол Улсын нүүрсний хэрэгцээний 50 хувийг хангадаг жилд дөрвөн сая тн нүүрс олборлох хүчин чадалтай юм. Энэ онд ордын нэмэлт хайгуул хийж нүүрсний нөөцийг 812 сая тн болгон нэмэгдүүлж, гүний ус шүүрүүлэлтийг сайжруулжээ.
Багануурын уурхай 125 метр хөрс хуулж нүүрс олборлож байгаа нь нүүрсний нэгжийн өртөгт ихээр нөлөөлдөг. Мөн нүүрс тээврийн талын зай, техник тоног төхөөрөмжийн насжилт, валютын ханшийн өсөлт зэрэг нь өртгийг тогтвортой нэг хэмжээнд барьж ажиллахад хүндрэл учруулж байгаа тухай компанийн удирдлагууд танилцуулж байна. Үүнээс гадна урт хугацаат зээл зээлийн хүүгээс үүдэн компанийн санхүүгийн байдал хүндрэлд орсон. Иймд нүүрсний үнийг нэмэгдүүлэх зарчмаар асуудлыг шийдвэрлүүлэх хүсэлтээ илэрхийлжээ.

Эрчим хүчний зохицуулах хорооны дарга А.Тлейхан "Нүүрсний үнэ тариф нэмэгдэх нь эргээд хэрэглэгчийн тарифт нөлөөлнө. Монгол Улс эдийн засгийн хямралд орсон энэ үед хэрэглэгчийн тарифыг нэмэх боломжгүй. Багануур ХК бол 75 хувь нь төрийн өмч, 25 хувь нь хувийн мэдэлд байдаг тиймээс бүх хүндрэл бэрхшээлийг зөвхөн улс хариуцахгүй, хувийн хэвшлийн хувьцаа эзэмшигчидтэйгээ зөвшилцөж, зарим асуудлыг шийдвэрлэх хэрэгтэй. Эрчим хүчний зохицуулах хорооны зүгээс нөөц боломжийн хүрээнд хамтран ажиллаж асуудлыг шийдвэрлэнэ" гэлээ.


















