Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Нийгэм, эдийн засаг

Багануур хот зун хүйтнээр, өвөл халуунаар үлээдэг автобусны буудалтай болжээ

Багануур хотод зуны улиралд хүйтнээр, өвлийн улиралд халуунаар үлээдэг автобусны шилэн буудлыг барьж ашиглалтад оруулсан байна.

О.
О.Шинэтуяа

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Багануур хот зун хүйтнээр, өвөл халуунаар үлээдэг автобусны буудалтай болжээ
Багануур хот зун хүйтнээр, өвөл халуунаар үлээдэг автобусны буудалтай болжээ. Зураг: МҮОНРТ

Багануур хотод зуны улиралд хүйтнээр, өвлийн улиралд халуунаар үлээдэг автобусны шилэн буудлыг барьж ашиглалтад оруулсан байна. Одоогоор туссхотын хэмжээнд ийм автобусны буудал хоёр байгаа бөгөөд нэгийг нь 2013 онд III хорооны нутаг дэвсгэрт орших “Талын толгой” хэмээх газар байршуулсан бол нөгөөхийг нь 2014 онд II хорооны нутаг дэвсгэрт байрлуулжээ.

Харин гүйцэтгэлийг нь Багануурын Цахилгаан механикийн үйлдвэрийн залуус хийсэн байна. Энэ талаар тодруулахаар Багануур хотын ЗДТГ-ын Тохижилт, худалдаа үйлчилгээний хэлтсийн дарга Ж.Эрдэнэбаяртай утсаар холбогдлоо. Тэрбээр “Орон нутгийн хөгжлийн сангийн хөрөнгөөр алслагдсан хороодын нутаг дэвсгэрт энэхүү автобусны буудлыг байрлуулсан. Иргэдийн хувьд маш таатай хүлээж авж байгаа. Алслагдсан хороодод нийтийн тээврийн үйлчилгээ очиход маш их хүлээлт үүсдэг. Тиймээс иргэдийн тав тухтай байдлыг хангах үүднээс эдгээр буудлыг хийсэн. Шилээр хийсэн энэ буудалд оронгуут зуны улиралд хүйтнээр, өвлийн улиралд халуунаар үлээх кондейшн ажиллаж эхэлнэ. Харин хүнгүй тохиолдолд дулаанаа бариад байж байдаг. Энэхүү буудлын бүрэн бүтэн байдлыг ойролцоох дэлгүүрүүдийн камераар хянадаг. Харин цэвэрлэгээг “Автожим” орон нутгийн өмчит байгууллага гүйцэтгэж байгаа. Манай хот дотор иргэдэд үйлчлэх зориулалтаар 25 хүний суудалтай автобус явдаг. Тэр автобусанд суух 25 хүн энэ буудалд бүрэн багтах боломжтой” гэж ярилаа.

Хуваалцах