Багануур хотын захирагчийн сонгууль энэ сарын 18-нд явагдана
НИТХ-аас Налайх, Багануурыг дагуул хот болгох шийдвэрийг өнгөрсөн дөрөвдүгээр сарын 4-нд гаргасан. Шийдвэрийн хүрээнд
Мэдээллийн алба

НИТХ-аас Налайх, Багануурыг дагуул хот болгох шийдвэрийг өнгөрсөн дөрөвдүгээр сарын 4-нд гаргасан. Шийдвэрийн хүрээнд НИТХ-ын Тэргүүлэгчдийн хуралдаанаас Багануур хотын захирагчийн сонгуулийг энэ сарын 18-нд явуулахаар товлоод байгаа.
Тус дүүргийн Сонгуулийн нэгдсэн хорооноос захирагчийн сонгуульд Н.Тавинбэх, Ш.Отгонбаяр, Д.Цогбаяр, Р.Ганбаатар нарын дөрвөн хүн өрсөлдөхөөр үнэмлэхээ гардан авсан байна. Н.Тавинбэх нь “Багануур энерги” компанийн захирлаар, Ш.Отгонбаяр нь дүүргийн Өмч харилцааны газрын даргаар, Д.Цогбаяр “ЦХХХ” компанийн гүйцэтгэх захирлын албыг хашиж байгаа хүмүүс юм.


















