Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Нийгэм, эдийн засаг

Багануур, Налайх дүүрэгт хот байгуулах ажлыг эхлүүлжээ

Захирамжаар нийслэлийн нутаг дэвсгэрийн тэнцвэрт хөгжлийг хангах, Улаанбаатар хотын хэт төвлөрлийг сааруулах зорилтын хүрээнд нийслэлийн дагуул хот, тосгоныг хөгжүүлэх бодлогыг хэрэгжүүлж Багануур, Налайх дүүрэгт иргэдийн оролцоотойгоор хот байгуулах шийдвэр гаргах, хотын дүрэм батлуулах ажлыг эхлүү

О.
О.Энхмаа

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Багануур, Налайх дүүрэгт хот байгуулах ажлыг эхлүүлжээ
Багануур, Налайх дүүрэгт хот байгуулах ажлыг эхлүүлжээ. Зураг: МҮОНРТ

Нийслэлийн Засаг дарга “Хотын үндсэн дүрмийг батлах ажлыг зохион байгуулах тухай” захирамж гаргалаа. Захирамжаар нийслэлийн нутаг дэвсгэрийн тэнцвэрт хөгжлийг хангах, Улаанбаатар хотын хэт төвлөрлийг сааруулах зорилтын хүрээнд нийслэлийн дагуул хот, тосгоныг хөгжүүлэх бодлогыг хэрэгжүүлж Багануур, Налайх дүүрэгт иргэдийн оролцоотойгоор хот байгуулах шийдвэр гаргах, хотын дүрэм батлуулах ажлыг эхлүүлэхээр болжээ.

Налайх хотын үндсэн дүрмийг батлуулах ажлыг зохион байгуулах хорооны даргаар Налайх дүүргийн ИТХ-ын дарга А.Ганболд, Багануур хотын үндсэн дүрмийг батлуулах ажлыг зохион байгуулах хорооны даргаар тус дүүргийн ИТХ-ын дарга Р.Өнөржаргалыг тус тус томилж, хороодын ажлын төлөвлөгөөг баталлаа. Энэхүү захирамжийн хэрэгжилтийг зохион байгуулж, зохион байгуулах хороонд шаардлагатай дэмжлэг, туслалцаа үзүүлж ажиллахыг Багануур, Налайх дүүргийн Засаг дарга нарт үүрэг болгож, захирамжийн хэрэгжилтэд хяналт тавьж ажиллахыг нийслэлийн ЗДТГ-ын дарга Ё.Гэрэлчулуунд даалгажээ.

Хуваалцах