Багдад хотод террорист халдлага гарах нь ихэслээ
Багдад хотод террорист халдлага гарах нь ихэслээ
Мэдээллийн алба

Иракийн Багдад хотод гарсан дэлбэрэлтүүдийн улмаас нийт 60 гаруй хүн амь үрэгдэж, 300 гаруй хүн шархадсан байна. Дэлбэрэлтүүд хотын хүн ихээр цугладаг хэсгүүд болох хар зах, кафе, рестораны ойролцоо машин дотор байрлуулагдсан байсан аж. Лалын шашинтны Рамадан сар дуусч байгаатай холбоотойгоор алан хядагчид террорист халдлагаа ээлж дараалан үйлдэж байна гэж ажиглагчид дүгнэж байна. Иракт шийт болон сунитуудын хоорондын шашны мөргөлдөөнөөс өнгөрсөн таван жилийн хугацаанд хэдэн арван мянган хүн амь үрэгдээд байгаа юм. Өнгөрсөн 7 сарын дундаас эхлэн өнөөг хүртэл хагас сар гаруйн хугацаанд террористуудын халдлагад 800 гаруй хүн амь үрэгдсэн байна. Алан хядах бүлэглэлийнхэн шоронд хоригдож байсан дайчдаа олноор нь сулласнаар цаашид үргэлжлэх халдлага дайралтанд бэлтгэж байгаа хэрэг хэмээн ажиглагчид ярилаа.


















