Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Гадаад мэдээ

Багдад хотод ялалтын парад болжээ

Иракийн нийслэл Багдад хотноо "Исламын улс" бүлэглэлийг ялсан ялалтын баяраа тэмдэглэж парад зохион байгуулсан байна.

Moнголын мэдээ

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Багдад хотод ялалтын парад болжээ
Багдад хотод ялалтын парад болжээ. Зураг: МҮОНРТ

Иракийн нийслэл Багдад хотноо "Исламын улс" бүлэглэлийг ялсан ялалтын баяраа тэмдэглэж парад зохион байгуулсан байна. Өнгөрсөн ням гарагт тус улсын Ерөнхий сайд Хайдер Аль Абади "Исламын улс" бүлэглэлийн хяналтаас улсаа бүрэн чөлөөлснийг зарласан.

Тэрбээр Засгийн газрын цэргүүд Ирак, Сирийн хилийг бүрэн хяналтандаа авсныг мэдэгдээд үүний дүнд "Исламын улс" бүлэглэлтэй хийх дайн дуусгавар болсныг тэмдэглэн хэлжээ.

Иракийн зэвсэгт хүчин өнгөрсөн сард лалын хэт даврагчдаас газар нутгаа эргүүлэн авсан. Үүнээс хойш улсын алслагдсан хэсэг болон хилийн ойролцоох босогчдыг газар нутгаасаа хөөн зайлуулах арга хэмжээг авч хэрэгжүүлж байгаа юм. "Исламын улс" бүлэглэл Иракийн хоёр дахь том хот болох Мосулыг 2014 онд эзлэн авч, Ирак, Сирийн хилийн зурваст эрх мэдлээ тогтоогоод байсан.

Харин өнгөрсөн долоодугаар сард Мосул хотыг нийслэлээ болгон зарлаад байсан умард Сирийн Ракка хотыг Иракийн цэргүүдэд алдсанаар тогтоосон эрх мэдэл нь дуусгавар болсон юм.

Гэвч шинжээчид "Исламын улс" бүлэглэлийн босогчид энгийн иргэний дүрээр Ирак улсад оршин сууж байж болзошгүй гэж холбогдох албадуудад анхааруулж байна.

Хуваалцах