Багдадад халдлага гарлаа
Энэ сарын 25-нд Иракийн зүүн нутгийн Дияла мужийн төв Бакубах хотын ойролцоох Шитийн бүлгийн нэг тосгон зэвсэгт этгээдийн миномётийн дайралтад өртжээ.
Мэдээллийн алба

Энэ сарын 25-нд Иракийн зүүн нутгийн Дияла мужийн төв Бакубах хотын ойролцоох Шитийн бүлгийн нэг тосгон зэвсэгт этгээдийн миномётийн дайралтад өртжээ. Энэ үеэр эмэгтэйчүүд болон хүүхдүүдийг оролцуулсан нийт долоон хүн нас баржээ. Түүнчлэн нийслэл Багдад хотоос 170 километр зайтай умард зүгийн Туз Хорматод хоёр удаагийн автомашин дэлбэлсэн хэрэг гарч, дөрвөн хүн амиа алдан, найман хүн бэртсэн байна. Мөн Саладин мужийн төв Тикрит, нийслэл Багдад, умард нутгийн Мосул хотод олон удаагийн халдлагын хэрэг гарч найман хүн нас барж 28 хүн бэртсэн юм байна.


















