Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Нийгэм, эдийн засаг

"Багийн хөгжлийн төв" ашиглалтад орлоо

Монгол Улсын хамгийн том баг болох Дархан сумын 15 дугаар багийн "Багийн хөгжлийн төв"-ийн барилга өнөөдөр ашиглалтад орлоо.

МҮ
МҮОНРТ

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
"Багийн хөгжлийн төв" ашиглалтад орлоо
"Багийн хөгжлийн төв" ашиглалтад орлоо. Зураг: МҮОНРТ

Монгол Улсын хамгийн том баг болох Дархан сумын 15 дугаар багийн "Багийн хөгжлийн төв"-ийн барилга өнөөдөр ашиглалтад орлоо. Тус “Багийн хөгжлийн төв” нь Улсын төсвийн 450 сая төгрөгийн өртөгтэйгөөр баригдсан бөгөөд 18 өрөө болон 150 хүний суудалтай хурлын танхимтай ажээ. Харин гадна талбайн 28 авто машины зогсоол, дотор техник тоног төхөөрөмж бусад тохижилтын ажлыг орон нутгийн төсвийн 44 сая төгрөгийн хөрөнгө оруулалт хийсэн байна. Шинэ байранд багийн албан хаагчдаас гадна Багийн Иргэдийн нийтийн хурлын дарга, Хөдөлмөр халамжийн үйлчилгээний газрын мэргэжилтэн байрлаж ажиллана.

Түүнчлэн аймаг, сумын ИТХ-ын төлөөлөгчид иргэдтэй уулзаж ярилцах ая тухтай орчин бүрдэж байна. Цаашид иргэдэд төрийн үйлчилгээг түргэн шуурхай, өгөөжтэй хүргэх, 15 дугаар багт сургууль, цэцэрлэгийн хүртээмжийг нэмэгдүүлэх, зам засвар, гэрэлтүүлэг зэрэгт анхаарал хандуулан ажиллаж буй талаар тус тойргоос УИХ-д сонгогдсон Төрийн түшээ Б.Жавхлан нээлтийн үеэр онцолж байв.

Дархан сумын 15 дугаар баг 2880 орчим өрхийн 8000 гаруй иргэнтэй. Тэд ая тухтай орчинд төрийн анхан шатны үйлчилгээг нэг цэгээс авах боломж ийнхүү бүрдлээ.

Багийн хөгжлийн төвийн нээлтэд УИХ-ын гишүүн Б.Жавхлан, Дархан-Уул аймгийн ИТХ-ын дарга Г.Эрдэнэбат, Дархан сумын Засаг дарга Б.Азжаргал болон аймаг, сумын иргэдийн хурлын төлөөлөгчид, иргэд оролцлоо.

Эх сурвалж: Дархан-Уул аймгийн ЗДТГ

Хуваалцах