Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙНөмрөгийн ДЦГ-ын тал хээрийн газар дээрх биомассын дийлэнх нь түймэрт өртжээ
1/3
Нийгэм

Багийн шинэчлэлийн талаар Засаг дарга нар хэлэлцэж байна

Төрийн байгууламжийн анхан шатны нэгж багаар дамжуулан өрх гэр, иргэдэд өгөөжтэй, чанартай үйлчилгээ хүргэдэг болохын тулд Шинэчлэлийн Засгийн газар бодлогын томоохон шинэчлэл хийх гэж байна.

О.
О.Энхмаа

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Багийн шинэчлэлийн талаар Засаг дарга нар хэлэлцэж байна
Багийн шинэчлэлийн талаар Засаг дарга нар хэлэлцэж байна. Зураг: МҮОНРТ

Төрийн байгууламжийн анхан шатны нэгж багаар дамжуулан өрх гэр, иргэдэд өгөөжтэй, чанартай үйлчилгээ хүргэдэг болохын тулд Шинэчлэлийн Засгийн газар бодлогын томоохон шинэчлэл хийх гэж байна. Энэ асуудлыг багийн Засаг дарга нарт тайлбарлан ойлгуулж, тэдний санал бодлыг сонсохоор Засгийн газрын хэрэг эрхлэх газраас энэ онд 10 аймагт хэлэлцүүлэг хийхээр төлөвлөсөн.

Эхний хэлэлцүүлэг өнөөдөр Булган аймгийн төвд эхэллээ. Хоёр өдөр үргэлжлэх “Баг-Иргэний засаг захиргаа” сэдэвт хэлэлцүүлэгт Орхон, Булган аймгийн багуудын 120 гаруй Засаг дарга оролцож байгаа ажээ.

Хэлэлцүүлгийг ХБНГУ-ын Конрад-Аденауэр сангийн дэмжлэгтэйгээр ЗГХЭГ-аас удирдан явуулж байна.

Хуваалцах