Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Улс төр

Багийн спортыг дэмжих, хөгжүүлэх тухай захирамж гаргалаа

Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж Нийтийн биеийн тамирыг түгээн дэлгэрүүлэх уг зорилтыг шат дараатайгаар үргэлжлүүлэх зорилгоор Монгол Улсад багийн спортыг хөгжүүлэхэд чиглэсэн “Засгийн газарт чиглэл өгөх тухай” зарлигийг өчигдөр гаргалаа.

МҮ
МҮОНРТ

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Багийн спортыг дэмжих, хөгжүүлэх тухай захирамж гаргалаа
Багийн спортыг дэмжих, хөгжүүлэх тухай захирамж гаргалаа. Зураг: МҮОНРТ

Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж Нийтийн биеийн тамирыг түгээн дэлгэрүүлэх уг зорилтыг шат дараатайгаар үргэлжлүүлэх зорилгоор Монгол Улсад багийн спортыг хөгжүүлэхэд чиглэсэн “Засгийн газарт чиглэл өгөх тухай” зарлигийг өчигдөр гаргалаа.

Уг зарлигаар Монгол Улсад үндэсний болон сагсан бөмбөг, гар бөмбөг, хөлбөмбөг, хоккей зэрэг багийн спорт хөгжиж буй байдлыг эрчимжүүлэх, хөгжлийн түвшинг дээшлүүлэх, олимп, тив, дэлхийн спортын уралдаан, тэмцээнд амжилттай оролцох баг, тамирчдыг бэлтгэх үндсийг бий болгох, эх орондоо тив, дэлхий, олон улсын чанартай тэмцээн уралдаан зохион байгуулахад орчин үеийн шаардлага, олон улсын стандартад нийцсэн дэд бүтцийг бий болгох, түүнд түшиглэсэн багийн спортын дагнасан сургалттай академи байгуулахыг Засгийн газарт чиглэл болгосон байна. Мөн төр, засгийн болон төрийн бус байгууллага, тамирчид, багш дасгалжуулагчид, бизнесийн байгууллага, дотоод, гадаадын хөрөнгө оруулагч, хандивлагчдыг багийн спортыг дэмжих, хөгжүүлэхийг уриалжээ.

Үүний өмнө Ерөнхийлөгч Хүүхэд, залуучуудыг нийтийн биеийн тамираар хичээллүүлэх, эрүүл чийрэг бие бялдар, өв тэгш хүмүүжлийг төлөвшүүлэх, олимп, тив, дэлхийн спортын уралдаан, тэмцээнд амжилттай оролцох баг, тамирчдыг бэлтгэх үндсийг бий болгох зорилгоор Нийтийн биеийн тамир, спортыг хөгжүүлэх тухай 2010 оны 3 дугаар сарын 26-ны өдрийн 53 дугаар зарлиг гарган, Засгийн газар уг зарлигийн хүрээнд олон арга хэмжээг дэмжин хэрэгжүүлж ирсэн юм.

Дээрх зорилтын хүрээнд Монгол Улсад өвлийн спортыг хөгжүүлэх, өвлийн спортоор хичээллэхэд таатай орчин, нөхцөлийг бий болгох, өвлийн спортын төрлүүдийг сурталчлан таниулахад чиглэсэн Засгийн газарт чиглэл өгөх тухай 2014 оны гуравдугаар сарын дөрөвний өдрийн 27 дугаар зарлиг гаргасан бөгөөд зарлигийн хэрэгжилтээр тодорхой үр дүн гарч байгаа юм.

Хуваалцах