Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Нийгэм, эдийн засаг

Багийн Засаг дарга нарын бүсчилсэн уулзалт боллоо

Уулзалтад 35 багийн Засаг дарга оролцож, бэлчээр, ус, баг, сум дамжин нүүдэллэж амьдардаг малчдын нийгмийн асуудал гээд олон сэдвээр ярилцжээ.

М"
МҮОНР-ийн "Хурд" агентлаг

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Багийн Засаг дарга нарын бүсчилсэн уулзалт боллоо
Багийн Засаг дарга нарын бүсчилсэн уулзалт боллоо. Зураг: МҮОНРТ

Дорноговь аймгийн багийн Засаг дарга нарын бүсчилсэн гурав дахь удаагийн уулзалт Эрдэнэ сумын Еншоов багт боллоо. Уулзалтад 35 багийн Засаг дарга оролцож, бэлчээр, ус, баг, сум дамжин нүүдэллэж амьдардаг малчдын нийгмийн асуудал гээд олон сэдвээр ярилцжээ.

Төр засгийн бодлого шийдвэрийг малчдад хүргэх тэдний санал бодлыг уламжлах үүрэгтэй багийн Засаг дарга нар жилд 80 мянган төгрөгийн шатахууны эрхтэй. Улиралд зарцуулах 20 мянган төгрөгийн шатахуунаар бэлчээр, усаа дагаад нүүж яваа нэг багийн өрх бүрээр тойрч амждаггүй гэж ярьж байлаа. Тиймээс шатахууны зардлаа нэмүүлэх саналыг багийн Засаг дарга нар дэмжиж байна. Энэ талаар Дорноговь аймгийн Засаг даргын Тамгын газрын дарга С.Бөххүү ярилаа.

Хуваалцах