Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Нийгэм, эдийн засаг

Багш, эрдэм шинжилгээний ажилтнуудыг чадавхжуулна

ЮНЕСКО-ийн Бээжин дэх Төлөөлөгчийн газар, ЮНЕСКО-ийн Монголын үндэсний комисс, Монгол улсын Шинжлэх ухааны Академи хамтарсан эрдэм шинжилгээний ажилтан, их, дээд сургуулиудын багш нарт зориулсан ёс зүйн сургалт маргааш 09.00 цагт ШУА-ийн Тэргүүлэгчдийн газрын 3 давхарт эхэлнэ.

МҮ
МҮОНРТ

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Багш, эрдэм шинжилгээний ажилтнуудыг чадавхжуулна
Багш, эрдэм шинжилгээний ажилтнуудыг чадавхжуулна. Зураг: МҮОНРТ

ЮНЕСКО-ийн Бээжин дэх Төлөөлөгчийн газар, ЮНЕСКО-ийн Монголын үндэсний комисс, Монгол Улсын Шинжлэх ухааны Академи хамтарсан эрдэм шинжилгээний ажилтан, их, дээд сургуулиудын багш нарт зориулсан ёс зүйн сургалт маргааш 09.00 цагт ШУА-ийн Тэргүүлэгчдийн газрын 3 давхарт эхэлнэ.

Нийгмийн өөрчлөлт, үсрэнгүй хөгжлийн өнөө үед мэдлэг чадвартай боловсон хүчин бэлтгэх, сургалт судалгааны ажил хийхэд ёс зүйн мэдлэг болон ёс суртахууны хүмүүжил ихээхэн шаардлагатай бөгөөд энэ чиглэлийн мэдлэг, мэдээллийг олгох, түгээн дэлгэрүүлэхэд уг сургалтын зорилго оршино.

Энэхүү сургалтад манай их, дээд сургуулийн 30 гаруй багш, эрдэм шинжилгээний ажилтан, судлаачдын төлөөлөл оролцох бөгөөд Сингапур, Намиби, Кувейт улсын их, дээд сургуулиудаас ёс зүйн ухааны профессор багш нар хүрэлцэн ирж сургалтыг удирдан явуулах юм.

Тус сургалтад зориулж ЮНЕСКО-ийн био-ёсзүйн үндсэн сургалтын хөтөлбөрийн кейс судалгааны цувралаас “Хүний эрхэм чанар ба хүний эрхийн кейс судалгаа” номыг монгол хэлнээ орчуулан хэвлүүлээд байгаа ажээ.

Хуваалцах