Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Нийгэм, эдийн засаг

“Багш, эрүүл мэндийн боловсрол, арга зүй” мэргэжлийн хөтөлбөр хэрэгжиж эхэллээ

Шинэ мэргэжлээр элсэн суралцагчдын идэвх оролцоог нэмэгдүүлэх, олон нийтэд сурталчлах, мэргэжлийн эрэлт хэрэгцээ, элсэлтийг нэмэгдүүлэх зорилгоор Боловсролын сайд болон Эрүүл мэндийн сайд, удирдах ажилтан, багш, оюутан суралцагчид болон бусад оролцогч талын хамтарсан уулзалт хэлэлцүүлгийг зохион бай

Н.
Н.Алтанцэцэг

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
“Багш, эрүүл мэндийн боловсрол, арга зүй” мэргэжлийн хөтөлбөр хэрэгжиж эхэллээ
“Багш, эрүүл мэндийн боловсрол, арга зүй” мэргэжлийн хөтөлбөр хэрэгжиж эхэллээ. Зураг: МҮОНРТ

Шинэ мэргэжлээр элсэн суралцагчдын идэвх оролцоог нэмэгдүүлэх, олон нийтэд сурталчлах, мэргэжлийн эрэлт хэрэгцээ, элсэлтийг нэмэгдүүлэх зорилгоор Боловсролын сайд болон Эрүүл мэндийн сайд, удирдах ажилтан, багш, оюутан суралцагчид болон бусад оролцогч талын хамтарсан уулзалт хэлэлцүүлгийг зохион байгуулж байна.

Монгол Улсын Ерөнхийлөгчийн Тамгын газраас санаачлан хэрэгжүүлж буй “Эрүүл монгол хүн” хөтөлбөрийн хүрээнд Боловсрол, шинжлэх ухааны сайдын 2024 оны гуравдугаар сарын 20-ны өдрийн А/146 дугаар тушаалын хавсралтаар “Багш, Эрүүл мэндийн боловсрол, арга зүй” мэргэжлийн хөтөлбөрийн нэрийг шинэчлэн баталсан. Тус хөтөлбөрийг МУБИС, АШУҮИС хамтран хэрэгжүүлнэ.

Эрүүл мэндийн хичээл 2018-2019 оны хичээлийн жилээс ерөнхий боловсролын сургуулийн 4-12 дугаар ангид бие даасан хичээл болж, сургалтын төлөвлөгөөнд заавал судлах агуулгаар хэрэгжиж байна. Нийт 2518 багш эрүүл мэндийн хичээлийн зааж, чиглүүлж байгаагийн 49 хувь нь биологи, эрүүл мэндийн багш юм.

Хуваалцах