Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Нийгэм, эдийн засаг

Багш нар БНСУ-д болсон мэргэшүүлэх дадлага сургалтад хамрагдлаа

Их сургуулийн багш нарыг мэргэшүүлэх дадлага, сургалт БНСУ-ын Сөүл хотноо боллоо. Энэ сарын 5-11-ний өдрүүдэд зохиогдсон тус сургалтад Хууль сахиулахын их сургуулийн ХСУА-ийн Онцгой байдлын профессорын багийн дэд профессор, хурандаа Ц.Бямбарагчаа, Онцгой байдлын сургуулийн ЭЗНУТ-ийн эрхлэгч, дэд хур

МҮ
МҮОНРТ

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Багш нар БНСУ-д болсон мэргэшүүлэх дадлага сургалтад хамрагдлаа
Багш нар БНСУ-д болсон мэргэшүүлэх дадлага сургалтад хамрагдлаа. Зураг: МҮОНРТ

Их сургуулийн багш нарыг мэргэшүүлэх дадлага, сургалт БНСУ-ын Сөүл хотноо боллоо. Энэ сарын 5-11-ний өдрүүдэд зохиогдсон тус сургалтад Хууль сахиулахын их сургуулийн ХСУА-ийн Онцгой байдлын профессорын багийн дэд профессор, хурандаа Ц.Бямбарагчаа, Онцгой байдлын сургуулийн ЭЗНУТ-ийн эрхлэгч, дэд хурандаа Х.Мягмаржав, ГХАТ-ийн багш, дэслэгч Ж.Серикжан, Ахлагчийн сургуулийн Онцгой байдлын тэнхимийн багш, дэслэгч Б.Цэнд нар оролцсон юм.

Тэд энэ үеэр БНСУ-ын Сөүл хотын Аврах тусгай анги, Гал унтраах, аврах анги, Шуурхай удирдлагын нэгдсэн төв, Сөүл хотын Онцгой байдлын сургууль зэрэг байгууллагуудын үйл ажиллагаа, удирдлага зохион байгуулалт, хөгжлийн стратеги, гамшигт үзэгдлээс урьдчилан сэргийлэх ажиллагаа, гадаад хамтын ажиллагаатай танилцаж, туршлага солилцсон байна. Сургалтын явцад Хууль сахиулахын их сургуулийн багш нар Монгол Улс болоод Их сургуулийн үйл ажиллгааны талаар танилцуулсан аж. Энэхүү сургалт нь дөрвөн үндсэн ч

иглэлээр зохион явагджээ. Тухайлбал, Сөүл хотын Сочү дүүргийн Гал унтраах, аврах ангийн мэргэжилтнүүд Сөүл хотод байрлах Гал унтраах ангиудын үйл ажиллагаа, удирдлага зохион байгуулалт, хүний нөөцийн менежмент, Сөүл хотын галын аюулгүй байдлын талаар сургалт явуулжээ.

Сургалтын хүрээнд галын дуудлагад гарч, гал унтраах чиглэлийн дадлага олгосон байна. Мөн БНСУ-ын Аврах тусгай ангийн үйл ажиллагаатай танилцуулжээ. Тухайн аврах тусгай анги нь агаарын аврах анги, усны аврах анги, хот доторх аврах үндсэн гурван чиглэлээр хуваагдаж үйл ажиллагаа явуулдаг аж. Сургалтад хамрагдсан Их сургуулийн багш нар уснаас аврах ангийн үйл ажиллагаатай танилцаж, Хан мөрөнд усны эргүүлийн үүргийг гүйцэтгэсэн байна.

Эх сурвалж: Хууль сахиулахын их сургууль

Хуваалцах