Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Нийгэм, эдийн засаг

Багш нар Солонгост туршлага судална

Хөтөлбөрт хамрагдаж буй багш нар БНСУ-ын ерөнхий боловсролын дунд сургуулиудад гурван сар ажиллах хугацаандаа сурган хүмүүжүүлэх арга туршлагаа солонгос багш нартай солилцохын зэрэгцээ БНСУ-ын соёл, хөгжил дэвшилтэй танилцах ажээ.

О.
О.Энхмаа

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Багш нар Солонгост туршлага судална
Багш нар Солонгост туршлага судална. Зураг: МҮОНРТ

Монгол Улсын Боловсрол, шинжлэх ухааны яам, Бүгд Найрамдах Солонгос улсын Боловсролын яамтай хамтран багш солилцооны хөтөлбөрийг манай улсад 2012 оноос хэрэгжүүлж эхэлсэн бөгөөд өнгөрсөн хугацаанд нийт 180 багш хөтөлбөрт хамрагдсан байна.

Энэ удаад манай улсаас 25 багш хөтөлбөрт хамрагдахаар болж өнгөрсөн баасан гарагт батламжаа гардан авчээ. Тодруулбал, Ховд, Архангай, Булган, Говьсүмбэр, Дундговь, Завхан, Орхон, Төв, Увс аймгаас 10 багш, Улаанбаатар хотоос 15 багш оролцохоор болсон байна.

Хуваалцах