Багш нар судалгааны дүнгээ танилцууллаа
Судалгааныхаа дүнг өнөөдөр МУИС-ийн захирал А.Галтбаярт танилцуулсан аж. Цаашид түр хорооны шаардлагыг хүлээж аваагүй тохиолдолд түр хорооныхон тэмцлийн дараагийн хэлбэр лүү шат дараалалтай шилжихээ мэдэгдэв. Өөрөөр хэлбэл тэд иргэнийн нийгмийн байгууллагууд болон холбоод, ТББ-уудтай хамтарч тэмцлий
Мэдээллийн алба

МУИС дээр үүсээд байгаа нөхцөл байдлын талаар тус сургуулийн багш нар өнөөдөр мэдээлэл хийлээ. Багш нар МУИС-ийн захирал А.Галтбаяр болон түүний удирдлагын багийнханд итгэл үзүүлэх эсэх талаар судалгаа хийжээ. Тэд энэхүү судалгааны дүнгээ өнөөдөр олон нийтэд танилцуулав.
Судалгаанд тус сургуулийн нийт багш нарын 50 хүрэхгүй хувь нь оролцсон бөгөөд судалгаанд оролцогчдын 80,2 хувь нь итгэл үзүүлэхгүй, 19,8 хувь нь итгэл үзүүлнэ гэсэн дүнтэй гарсан байна. Түүнчлэн судалгаанд орон нутгийн Завхан, Орхон аймгийн салбар сургуулийн багш нар хамрагдаж чадаагүй гэдгээ энэ үеэр онцлов.
Тиймээс тус сургуулийн Ардчиллын сэргээх түр хорооны гишүүд “Бид бүтцийн шинэчлэлийг эсэргүүцээгүй. Харин шинэ удирдлагууд үгсэн хуйвалдаж бүтцийн өөрчлөлт нэртэйгээр санхүү болон удирдлагыг нэгээс хоёр хүний гарт төвлөрүүлэх гэж байгааг эсэргүүцэж байна” гэлээ.
Судалгааныхаа дүнг өнөөдөр МУИС-ийн захирал А.Галтбаярт танилцуулсан аж. Цаашид түр хорооны шаардлагыг хүлээж аваагүй тохиолдолд түр хорооныхон тэмцлийн дараагийн хэлбэр лүү шат дараалалтай шилжихээ мэдэгдэв. Өөрөөр хэлбэл тэд иргэний нийгмийн байгууллагууд болон холбоод, ТББ-уудтай хамтарч тэмцлийн хэлбэрээ эрчимжүүлэн өргөжүүлнэ гэлээ.


















