Багш нар таван төрлийн 12 шалгуураар үнэлүүлнэ
Төрийн өмчийн сургуулийн өмнөх, бага, дунд боловсролын сургалтын байгууллагын багш, бусад албан хаагчдад ажлын үр дүнгээр нь урамшуулал олгох журам энэ улиралд хэрэгжиж эхэлнэ.
Мэдээллийн алба

Төрийн өмчийн сургуулийн өмнөх, бага, дунд боловсролын сургалтын байгууллагын багш, бусад албан хаагчдад ажлын үр дүнгээр нь урамшуулал олгох журам энэ улиралд хэрэгжиж эхэлнэ. Хүүхдийн боловсролыг бодитоор дэмжихэд ийнхүү багш нарын ажлын үр дүнгээр урамшуулах тогтолцоог хамгийн зөв гэсэн шийдэлд хүрсэн бөгөөд ингэхдээ тодорхой шалгуураар дүгнэх юм. Тухайлбал, хичээлийн хөтөлбөр төлөвлөлт, боловсруулалт, сургалтын хэрэглэгдэхүүний боловсруулалт, сургалтын байгууллагын сургалтын төлөвлөгөө гэх зэрэг шалгууртай ажээ.
Багш нар таван төрлийн 12 шалгуураар үнэлүүлж, урамшуулал авна.


















