Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Нийгэм, эдийн засаг

Багш нарт мөнгөн урамшуулал олгох журмыг баталлаа

Төрийн өмчийн сургуулийн өмнөх болон бага, дунд боловсролын сургалтын байгууллагын багш, бусад албан хаагчдад улирлын ажлын үр дүнгээр мөнгөн урамшуулал олгох журмыг шинэчлэн баталлаа.Уг журмыг ирэх оны эхний өдрөөс эхлэн мөрдөж эхлэх юм байна.

А.
А.Бүдрагчаа

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Багш нарт мөнгөн урамшуулал олгох журмыг баталлаа
Багш нарт мөнгөн урамшуулал олгох журмыг баталлаа. Зураг: МҮОНРТ

Төрийн өмчийн сургуулийн өмнөх болон бага, дунд боловсролын сургалтын байгууллагын багш, бусад албан хаагчдад улирлын ажлын үр дүнгээр мөнгөн урамшуулал олгох журмыг шинэчлэн баталлаа.Уг журмыг ирэх оны эхний өдрөөс эхлэн мөрдөж эхлэх юм.

Сургууль, цэцэрлэгийн багш есөн төрлийн шалгуур, 36 үзүүлэлтээр ажлаа үнэлүүлэхийн зэрэгцээ дөрвөн төрлийн шалгуур, 12 үзүүлэлтээр улирлын мөнгөн урамшуулал авах юм байна. Дүгнэхдээ хүүхэд нэг бүрийг хөгжүүлэх, төлөвшүүлэх, авъяас чадварыг нээн хөгжүүлэх, сургалтын чанарыг сайжруулах, хүүхдэд ээлтэй эрүүл орчин нөхцөл бүрдүүлэх бүтээлч ажлын ахиц, амжилтад тулгуурлах юм.

Улирлын ажлын үр дүнгийн урамшуулах шинэ журам нь одоо мөрдөгдөж байгаа журмаас шалгуур үзүүлэлт, үнэлгээг илүү бодитой болгожээ.Тодруулбал, "Нэгж хичээлийн хөтөлбөрийн төлөвлөлт, боловсруулалт, сургалтын хэрэглэгдэхүүний боловсруулалт, сургалтын байгууллагын сургалтын төлөвлөгөө, хичээлийн хөтөлбөрийн төлөвлөлт, боловсруулалт" гэх мэт шалгуураар үнэлж байна.

Энэ үнэлгээ нь ЕБС, цэцэрлэгийн багш, бусад албан хаагчдыг "цаас"-аар үнэлэхэд хүргэж, улмаар багшийн ажлын ачааллыг нэмэгдүүлэхэд хүрчээ.Иймээс цаасан дээр буусан хөтөлбөр, төлөвлөгөөгөөр бус хүрсэн үр дүн, ахиц, амжилтаар багш, ажилчдыг дүгнэх шинэ журмыг боловсруулсан байна.

Түлхүүр үг:багш
Хуваалцах