Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Нийгэм, эдийн засаг

Багш нарын мэргэжил дээшлүүлэх сургалт солилцоог эхлүүлэх талаар санал солилцов

Боловсролын сайд П.Наранбаяр Унгар Улсаас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Борбала Обрущанскийг өнөөдөр хүлээн авч уулзан, боловсролын хамтын ажиллагааны талаар санал солилцов.

МҮ
МҮОНРТ

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Багш нарын мэргэжил дээшлүүлэх сургалт солилцоог эхлүүлэх талаар санал солилцов
Багш нарын мэргэжил дээшлүүлэх сургалт солилцоог эхлүүлэх талаар санал солилцов. Зураг: МҮОНРТ

Боловсролын сайд П.Наранбаяр Унгар Улсаас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Борбала Обрущанскийг өнөөдөр хүлээн авч уулзан, боловсролын хамтын ажиллагааны талаар санал солилцов.

Уулзалтын үеэр хоёр орны боловсролын хамтын ажиллагааг өргөжүүлэн, тэтгэлгээр суралцах оюутны квотыг бүрэн ашиглах, багш нарын мэргэжил дээшлүүлэх сургалт солилцоог эхлүүлэх талаар санал солилцов.

Монгол Улсад чадварлаг хүний нөөцийг бий болгоход хувь нэмэр оруулж буй явдалд Боловсролын сайд талархсанаа илэрхийлэв гэж Боловсролын яамнаас мэдээллээ.

Хуваалцах