Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Нийгэм, эдийн засаг

Багш, удирдах ажилтны мэргэжил дээшлүүлэх сургалт өнөөдөр эхэллээ

Боловсролын сайдын 2025 оны хоёрдугаар сарын 10-ны өдрийн “Журам батлах тухай” А/25 дугаар тушаалын хоёрдугаар хавсралтаар батлагдсан “Хүүхдийн цэцэрлэг, ерөнхий боловсролын сургуулийн багш, удирдах ажилтны мэргэжил дээшлүүлэх журам”-ын хэрэгжилтийг хангах ажлын хүрээнд СӨБ-ын байгууллагад 5, 10, 15

МҮ
МҮОНРТ

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Багш, удирдах ажилтны мэргэжил дээшлүүлэх сургалт өнөөдөр эхэллээ
Багш, удирдах ажилтны мэргэжил дээшлүүлэх сургалт өнөөдөр эхэллээ. Зураг: МҮОНРТ

Боловсролын сайдын 2025 оны хоёрдугаар сарын 10-ны өдрийн “Журам батлах тухай” А/25 дугаар тушаалын хоёрдугаар хавсралтаар батлагдсан “Хүүхдийн цэцэрлэг, ерөнхий боловсролын сургуулийн багш, удирдах ажилтны мэргэжил дээшлүүлэх журам”-ын хэрэгжилтийг хангах ажлын хүрээнд СӨБ-ын байгууллагад 5, 10, 15, 20 дахь жилдээ ажиллаж буй багш, 2, 7, 12 дахь жилдээ ажиллаж буй удирдах ажилтны "Мэргэжил дээшлүүлэх үндсэн сургалт"-ын танхимын сургалт өнөөдөр эхэллээ.

Эхний ээлжийн сургалтад Баян-Өлгий, Увс, Говь-Алтай, Архангай, Өвөрхангай, Дундговь, Хэнтий, Орхон, Төв, Сэлэнгэ, Дорнод аймгуудад хуваарийн дагуу зохион байгуулагдаж, 410 гаруй багш, удирдах ажилтан хамрагдаж байгаа аж. Сургалт батлагдсан хөтөлбөр, хуваарийн дагуу зохион байгуулагдах бөгөөд аймаг, нийслэлд танхимаар 2 өдрийн сургалт, 2025 оны дөрөвдүгээр сарын 14-ний өдрөөс цахим сургалт эхэлнэ.

Хүүхдийн цэцэрлэгийн багш, удирдах ажилтанд сургуулийн өмнөх боловсролын сургалтын шинэчилсэн хөтөлбөрийн үзэл баримтлал, онцлог арга зүйг таниулах, эргэцүүлэлд суурилсан багшлахуй ба бага насны хүүхдэд тохирсон сургалтын цахим хэрэглэгдэхүүн бэлтгэх мэдлэг, ур чадварыг дэмжихэд сургалтын зорилго оршино.

Хуваалцах