Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Нийгэм, эдийн засаг

“Багшийн хөгжил”, “Ирээдүй 1+1“ дэд хөтөлбөрийг хэлэлцэн баталлаа

Боловсролын салбарт хэрэгжих хөтөлбөрүүд нь 2016-2020 оны хооронд багш, сурагч бүрт хүрч хэрэгжих гэнэ.

Moнголын мэдээ

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
“Багшийн хөгжил”, “Ирээдүй 1+1“ дэд хөтөлбөрийг хэлэлцэн баталлаа
“Багшийн хөгжил”, “Ирээдүй 1+1“ дэд хөтөлбөрийг хэлэлцэн баталлаа. Зураг: МҮОНРТ

Архангай аймгийн ИТХ-ын тэргүүлэгчдийн хуралдаанаар боловсролын салбарт хэрэгжүүлэх “Багшийн хөгжил”, “Ирээдүй 1+1“ дэд хөтөлбөрийг хэлэлцэн баталлаа. Уг дэд хөтөлбөрийн тухайд улсын хэмжээнд багш нар руу чиглэсэн анхдагч хөтөлбөр гэдгээрээ онцлог гэдгийг аймгийн боловсролын салбарыхан онцолж байна.

Архангай аймгийн хэмжээнд 33 сургууль, 36 цэцэрлэгт 1351 багш, 24,000 гаруй хүүхэд суралцдаг.

Боловсролын салбарт хэрэгжих хөтөлбөрүүд нь 2016-2020 оны хооронд багш, сурагч бүрт хүрч хэрэгжих гэнэ.

“Ирээдүй 1+1” дэд хөтөлбөр нь хүүхэд нэг бүрийг спорт, урлагийн ямар нэг дугуйланд хамруулж, хөгжүүлнэ гэсэн үндсэн зорилготой юм.

Хөтөлбөрийн хүрээнд нэг сургуульд дунджаар 20-25 дугуйлан хичээллэж, хүүхдийн авьяас билгийг хөгжүүлэх юм байна.

Хуваалцах