Багшлах эрхийн шалгалт эхэллээ
Багшлах эрх олгох шалгалт өнөөдөр Улаанбаатар хотын найман дүүрэг, 21 аймаг дахь 30 цэгт зэрэг эхэллээ.
Мэдээллийн алба

Багшлах эрх олгох шалгалт өнөөдөр Улаанбаатар хотын найман дүүрэг, 21 аймаг дахь 30 цэгт зэрэг эхэллээ. Төгсөгчид эхлээд багшаар ажиллах шалгалт өгч, ерөнхий боловсролын сургууль, цэцэрлэгт ажиллах эрх авдаг. Ингээд нэг жил багшилсаныхаа дараа мэргэжлээ дээшлүүлэн, багшлах жинхэнэ эрхтэй болдог юм.
Шалгалтын дүнг ажлын тав хоногийн дараа олон нийтэд зарлах аж. Бүртгүүлсэн иргэд шалгалт өгөх байршлыг огт солихгүй, хоцорсон тохиолдолд дахин оруулахгүй тул хуваарьт цагаас 30 минутын өмнө ирэхийг ёстойг албаныхан сануулсан юм. Уг шалгалтад нэг удаад 2000-4000 хүн хамрагддаг бөгөөд тэнцсэн хүмүүс гурван жилийн дотор мэргэжлээрээ ажиллах боломжтой ажээ.


















