Багшлах эрхийн сургалт зохион байгуулах шаардлага хангасан сургалтын байгууллагыг бүртгэж байна
Боловсролын сайдын 2024 оны А/64 дүгээр тушаалын дагуу мэргэжлийн болон техникийн боловсролын сургалтын байгууллагад "Багшлах эрх"-ийн сургалт зохион байгуулах сургалтын байгууллагыг бүртгэж байна.
Мэдээллийн алба

Боловсролын сайдын 2024 оны А/64 дүгээр тушаалын дагуу мэргэжлийн болон техникийн боловсролын сургалтын байгууллагад "Багшлах эрх"-ийн сургалт зохион байгуулах сургалтын байгууллагыг бүртгэж байна.

Сургалтын байгууллага дараах шаардлагыг хангасан байна. Үүнд: -Магадлан итгэмжлэгдсэн багш бэлтгэдэг дээд боловсролын сургалтын байгууллага байх-Багшлах эрх олгох сургалтын хөтөлбөр нь Боловсролын судалгааны үндэсний хүрээлэнгийн дүгнэлттэй байх-Сургалтын хөтөлбөрт хүүхдийн эрх, хамгаалал, суралцахуйн онол, арга зүй, мэргэжлийн болон техникийн боловсролын сургалтын хөтөлбөр, түүнийг хэрэгжүүлэх арга зүй, технологи, үнэлгээний агуулгыг тусгасан байх-Сургалтын хөтөлбөрийг чадамжид суурилсан сургалтын арга зүйгээр боловсруулсан байх-Багшлах бүрэлдэхүүний сургагч багш нар боловсролын сургалтын байгууллагад 10-аас доошгүй жил ажилласан туршлагатай, багш мэргэжилтэй байх Эх сурвалж: Боловсролын ерөнхий газар


















