Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Нийгэм, эдийн засаг

Багшлах орон тооны бүртгэл маргааш дуусна

Сургуулийн өмнөх боловсролын байгууллага болон ЕБС-д багшаар ажиллах эрх олгох шалгалтыг ирэх сарын 10-нд зохион байгуулна.

Б.
Б.Жамбалдорж

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Багшлах орон тооны бүртгэл маргааш дуусна
Багшлах орон тооны бүртгэл маргааш дуусна. Зураг: МҮОНРТ

Сургуулийн өмнөх боловсролын байгууллага болон ЕБС-д багшаар ажиллах эрх олгох шалгалтыг ирэх сарын 10-нд зохион байгуулна.

Шалгалтад их, дээд сургуулийг багш мэргэжлээр төгсөөд анх удаа багшаар ажиллах хүсэлт гаргаж буй иргэн, гурваас дээш жил багшаар ажиллаагүйн улмаас ажиллах эрх нь цуцлагдсан багш нар хамрагдах боломжтой юм.

БШУЯ-аас 2013 оны наймдугаар сард Боловсрол Шинжлэх ухааны сайдын А 305 тушаалын дагуу энэ жилээс цэцэрлэг болон ерөнхий боловсролын сургуульд багшлах хүсэлтэй төгсөгчдөд ажиллах эрх олгох шалгалт авахаар болсон билээ. Учир нь хөдөө орон нутагт ерөнхий боловсролын сургуульд багшлах боловсон хүчин дутмаг байдгаас мэргэжлийн бус хүмүүс ажиллах нь түгээмэл байдаг аж.

Тиймээс энэ жилээс эхлэн багш нарыг тус шалгалтад хамруулснаар боловсролын систем сайжирна гэж үзэж байгаа юм байна.

Уг шалгалтын бүртгэл ирэх сарын 1-нд дуусах юм. Нэгдүгээр шатанд 70 ба түүнээс дээш оноо авснаар дараагийн шатанд орох эрхтэй болно.

Хуваалцах