Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Гадаад мэдээ

“BAIDU” компани Бээжингийн авто замын хөдөлгөөнд өөрөө явагч тээврийн хэрэгслийн туршилт хийнэ

Автомат жолоодлоготой автомашиныг бүтээж, дэлхийн зах зээлд нэвтрүүлэх өрсөлдөөнд БНХАУ-ын компаниуд ч идэвхтэй оролцсоор байна.

Moнголын мэдээ

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
“BAIDU” компани Бээжингийн авто замын хөдөлгөөнд өөрөө явагч тээврийн хэрэгслийн туршилт хийнэ
“BAIDU” компани Бээжингийн авто замын хөдөлгөөнд өөрөө явагч тээврийн хэрэгслийн туршилт хийнэ. Зураг: МҮОНРТ

Автомат жолоодлоготой автомашиныг бүтээж, дэлхийн зах зээлд нэвтрүүлэх өрсөлдөөнд БНХАУ-ын компаниуд ч идэвхтэй оролцсоор байна. Үүнтэйгээр холбогдуулан Хятадын цахим мэдээллийн хайлтын систем болох “BAIDU” компани өөрсдийн бүтээсэн “Аполло 2.0” нэртэй өөрөө явагч тээврийн хэрэгслээ танилцуулаад байна. "Ройтерс" агентлагийн мэдээлснээр Хятадын зам тээврийн салбарын эрх баригчдын зөвшөөрөлтэйгөөр тус өөрөө явагч тээврийн хэрэгсэл Бээжингийн авто замын тээврийн хэрэгслийн хөдөлгөөнд туршилтын журмаар оролцохоор болж байгаа талаар мэдээлж байна.

БНХАУ-ын Засгийн газар өндөр технологийн хөгжлийг дэмжигч улс орон гэдгээ мэдэгдсээр байна. Үүнтэй холбоотойгоор техник, технологитой холбоотой шинэ бүтээлүүдийг зах зээлд нэвтрүүлэх төсөл, хөтөлбөрүүдийг ч дэмжин ажиллах болно гэдгээ нэг бус удаа илэрхийлсээр байгаа юм.

Тээврийн хэрэгслийг өөрөө явагч горимд тохируулан авто замын хөдөлгөөнд оролцуулахыг зөвшөөрсөн тухай баримт бичиг ч аль хэдийнэ холбогдох эрх баригчдын ширээн дээр хүргэгдэн очоод буй юм байна. Энэ ч үүднээсээ өнөөдөр БНХАУ-д дэлхийн хөгжингүй улс орнуудын технологийн томоохон компаниудын бүтээгээд байгаа жолоочгүйгээр өөрөө явагч тээврийн хэрэгсэл бүтээх, түүнийгээ турших ажлууд ихээр хийгдэж байгаа юм.

“BAIDU” компанийн бүтээгээд байгаа "Аполло 2.0" автомат жолоодлоготой автомашин өдөр, шөнийн алинд ч гэсэн авто замын хөдөлгөөнд аюулгүйгээр оролцож чадаж байгааг туршилтаар харуулсан байна. Гэхдээ энэ чадварыг улам нэмэгдүүлэхэд гол анхаарлаа хандуулж байна. Зохион бүтээгчдийн хэлснээр энэ оны сүүлч хүртэл туршилтын журмаар авто замын хөдөлгөөнд оролцуулна гэсэн юм. Хотоос гарч хурдны зам дээр тодруулбал, 33 цэгт туршина гэжээ.

Хуваалцах