Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Соёл, спорт

"Байерн" Германы цомын 4-р шатанд шалгарлаа

Өнөөдөр "Байерн Мюнхен" өөрийн "Альянц-Арена" цэнгэлдэх хүрээлэндээ "Вольфсбург"-ийг хүлээн авчээ.

О.
О.Сонинбаяр

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
"Байерн" Германы цомын 4-р шатанд шалгарлаа
"Байерн" Германы цомын 4-р шатанд шалгарлаа. Зураг: МҮОНРТ

ХБНГУ-ын хөлбөмбөгийн цомын аварга шалгаруулах тэмцээний 3-р тойргийн буюу шилдэг 16 багийн тоглолтууд үргэлжилж байна. Өнөөдөр "Байерн Мюнхен" өөрийн "Альянц-Арена" цэнгэлдэх хүрээлэндээ "Вольфсбург"-ийг хүлээн авчээ. Итали мэргэжилтэн Карло Анчелоттигоор удирдуулсан "Байерн" Сүүлийн 10 тоглолтдоо хожигдоогүй байсан. Тэд энэ удаад ч тоглолтын эхнээс өрсөлдөгчөө илүүрхэн тоглож, Тиаго Алькантарагийн дамжуулалтаар Бразил залуу Дуглас Коста гоолыг оруулсан. Энэ гоол "Байерн"-д ийнхүү хожил авчрах үнэ цэнэтэй байж, тэд шилдэг 8-д шалгарсанаар тэмцээнийг цааш үргэлжлүүлэхээр боллоо. Алдарт "Байерн Мюнхен" клуб Германы шилдэг 64 баг өрсөлддөг цомын АШТ-д өмнө нь 18 удаа түрүүлж байсан нь дээд амжилт болоод байгаа юм.

Хуваалцах