Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙХууль зөрчсөн, хүнд суртал үүсгэсэн 113 албан тушаалтанд хариуцлага тооцохыг Ерөнхий сайд үүрэг болголоо
1/3
Нийгэм

Байгаль хамгаалагчдад мотоцикл олголоо

Байгаль хамгаалагчдын ажиллах нөхцөлийг сайжруулах, нийгмийн баталгааг хангах зорилтын хүрээнд Байгаль орчныг нөхөн сэргээх зардлаас Өвөрхангай аймгийн

МҮ
МҮОНРТ

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Байгаль хамгаалагчдад мотоцикл олголоо
Байгаль хамгаалагчдад мотоцикл олголоо. Зураг: МҮОНРТ

Байгаль хамгаалагчдын ажиллах нөхцөлийг сайжруулах, нийгмийн баталгааг хангах зорилтын хүрээнд Байгаль орчныг нөхөн сэргээх зардлаас Өвөрхангай аймгийн Байгаль хамгаалагчдыг нэгдсэн дүрэмт хувцсаар хангаж, зарим сумдын байгаль хамгаалагчид мотоцикл олголоо.

Энэ үеэр Өвөрхангай аймгийн Засаг даргын орлогч О.Батжаргал хэлэхдээ, “Амралт, зугаалгын цаг үргэлжилж байгаа энэ үед байгаль орчноо хамгаалах хуулиар хүлээсэн үүргээ хариуцлагатайгаар биелүүлж цаг, наргүй ажиллаж байгаа Та бүхэндээ баярлалаа. Амрагч, аялагчдыг байгальд ээлтэй амрахыг ямагт сануулж, хог хаягдалд нь тавих хяналтаа өндөржүүлж ажиллахыг та бүхэнд анхууруулъя” хэмээв.

Тус аймгийн хэмжээнд 18 байгаль хамгаалагч ажиллаж байна.

Хуваалцах