Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Нийгэм, эдийн засаг

"Байгаль хамгаалах намрын аян" орон даяар ирэх даваа гарагт эхлэнэ

БОНХАЖ-ын сайдын тушаалаар байгаль орчныг хамгаалах намрын уламжлалт аяныг есдүгээр сарын 28-наас 10 сарын 28-ныг хүртэл хугацаанд “Байгаль хамгаалал–Орон нутагт” сэдвээр улсын хэмжээнд зохион байгуулна.

МҮ
МҮОНРТ

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
"Байгаль  хамгаалах намрын аян" орон даяар ирэх даваа гарагт эхлэнэ
"Байгаль хамгаалах намрын аян" орон даяар ирэх даваа гарагт эхлэнэ. Зураг: МҮОНРТ

БОНХАЖ-ын сайдын тушаалаар байгаль орчныг хамгаалах намрын уламжлалт аяныг есдүгээр сарын 28-наас 10 сарын 28-ныг хүртэл хугацаанд “Байгаль хамгаалал–Орон нутагт” сэдвээр улсын хэмжээнд зохион байгуулна.

Аян хүрээнд БОНХАЖ-ын яамнаас орон нутагт баримталж буй төрийн бодлого, хууль тогтоомжийг орон нутагт сурталчлан таниулах, тулгамдсан асуудлуудыг газар дээр нь шийдвэрлэнэ. Мөн төв, орон нутгийн байгууллагын хамтын ажиллагаа, уялдааг хангах, орон нутагт байгаль орчныг хамгаалах талаар хэрэгжүүлж буй арга хэмжээний үр дүнд үнэлэлт дүгнэлт өгч, мэргэжлийн удирдлага, зөвлөмж, зөвлөгөө өгөх зорилготой юм.

Уг аянд яамны харъяа орон нутагт үйл ажиллагаа явуулж буй аймаг, нийслэлийн БОАЖГ, Ус, цагуур, орчны шинжилгээний газар, Тусгай хамгаалалтын захиргаа, Сав газрын захиргаа, Ойн анги болон төр, төрийн бус байгууллага, хувийн хэвшлийн байгууллага, иргэд хамрагдана гэж БОНХАЖЯ-ны Хэвлэл мэдээлэлийн албанаас мэдээллээ.

Хуваалцах