Байгаль нуурын бүс нутгийг хөгжүүлэхэд 16 тэрбум рубль зарцуулна
Байгаль нуурыг үзэхээр жилд ойролцоогоор 180 мянган жуулчин ирдэг. Харин энэ газар нутгийг эдийн засгийн онцгой бүс болгон хөгжүүлснээр жуулчдын тоо жилд 1 сая болж өснө гэсэн урьдчилсан тооцоог гаргаж, ОХУ-ын Засгийн газрын хөрөнгө оруулалтаар бүтээн байгуулалтын ажлыг эхлүүлсэн байна.
Мэдээллийн алба

Байгаль нуурыг үзэхээр жилд ойролцоогоор 180 мянган жуулчин ирдэг. Харин энэ газар нутгийг эдийн засгийн онцгой бүс болгон хөгжүүлснээр жуулчдын тоо жилд 1 сая болж өснө гэсэн урьдчилсан тооцоог гаргаж, ОХУ-ын Засгийн газрын хөрөнгө оруулалтаар бүтээн байгуулалтын ажлыг эхлүүлсэн байна. Тодруулбал, тус улс Байгаль нуурын бүс нутгийг хөгжүүлэхэд 16 тэрбум рублийн хөрөнгө оруулалыг зарцуулж байгаа аж. Хөрөнгийн хүрээнд нийт таван төрлийн аялал жуулчлалын төв байгуулахаар төлөвлөж байгаа бөгөөд одоогийн байдлаар хоёрынх нь ажил эхлээд байгаа юм.


















