Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Гадаад мэдээ

Байгаль нуурын ус бохирдож эхэлжээ

ОХУ-ын Байгаль нуур 30 мянга гаруй шоо дөрвөлжин километр талбайтай, дэлхийн хамгийн том цэнгэг нууранд тооцогддог. Тус нуур дэлхийн цэнгэг усны нийт нөөцийн 5-ны нэгийг агуулдаг байна. Харамсалтай нь сүүлийн жилүүдэд

Э.
Э.Энхрэл

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Байгаль нуурын ус бохирдож эхэлжээ
Байгаль нуурын ус бохирдож эхэлжээ. Зураг: МҮОНРТ

ОХУ-ын Байгаль нуур 30 мянга гаруй шоо дөрвөлжин километр талбайтай, дэлхийн хамгийн том цэнгэг нууранд тооцогддог. Тус нуур дэлхийн цэнгэг усны нийт нөөцийн 5-ны нэгийг агуулдаг байна. Харамсалтай нь сүүлийн жилүүдэд Байгаль нууранд үйлдвэрийн хаягдал ус цутгаж, үүнээс үүдэлтэйгээр хортой замаг ургах нь ихэсчээ. Улмаар энэ нь Байгаль нууран дахь амьтан, ургамлын төрөл зүйлүүдэд аюул учруулж эхэлсэн байна.

Иркутскийн нуур судлалын хүрээлэнгээс явуулсан судалгаагаар Байгаль нуурын ихэнх хэсэгт Спирогира гэх ногоон замаг тархсаныг илрүүлсэн байна. Мөн Германы судлаачид нуурын гүнээс авсан усны дээжинд хийсэн шинжилгээгээр далайн хөвөн гэх ус цэвэрлэдэг амьтны тоо толгой эрс цөөрснийг тогтоожээ. Далайн хөвөн өдөрт дунджаар 20 литр ус цэвэршүүлэх хүчин чадалтай, иймээс нуурын усыг цэнгэг байлгахад чухал үүрэг гүйцэтгэж ирсэн юм. Экологийн дахин давтагдашгүй тогтоц бүхий Байгаль нуурыг Шинжлэх ухааны судалгаанд чухал ач холбогдолтой гэж үзэн Дэлхийн өвд бүртгэсэн байдаг. Иймээс Байгаль нуурын цэнгэг байдлыг хамгаалж, биологийн төрөл зүйлүүд устан үгүй болохоос сэргийлэх яаралтай арга хэмжээ шаардлагатай байгааг эрдэмтэд анхааруулж байна.

Хуваалцах