Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Нийгэм, эдийн засаг

Байгаль орчин, аялал жуулчлалын дэд сайд Г.Түвдэндорж Хөвсгөл аймагт ажиллаж байна

Монгол Улсын Ерөнхийлөгчийн санаачилгаар “Хөвсгөл нуураа хамгаалах үндэсний чуулган” энэ сарын 23, 24-нд болно.

МҮ
МҮОНРТ

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Байгаль орчин, аялал жуулчлалын дэд сайд Г.Түвдэндорж Хөвсгөл аймагт ажиллаж байна
Байгаль орчин, аялал жуулчлалын дэд сайд Г.Түвдэндорж Хөвсгөл аймагт ажиллаж байна. Зураг: МҮОНРТ

Монгол Улсын Ерөнхийлөгчийн санаачилгаар “Хөвсгөл нуураа хамгаалах үндэсний чуулган” энэ сарын 23, 24-нд болно. Хөвсгөл нуур орчмын бохирдол, дэд бүтэц, аялал жуулчлалыг цогцоор нь хэлэлцэх чуулгантай холбоотойгоор Байгаль орчин, аялал жуулчлалын Дэд сайд Г.Түвдэндоржоор ахлуулсан баг бүрэлдэхүүн Хөвсгөл аймагт ажиллаж байна.

Орон нутгийн удирдлагатай уулзалт зохион байгуулж, “Хөх сувд” мөсний баярын бэлтгэл ажлыг хангуулах, болзошгүй осол, гэмт хэрэг зөрчлөөс урьдчилан сэргийлэх зөвлөмж өглөө гэж БОАЖЯ-наас мэдээллээ.

Хуваалцах