Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Улс төр

Байгаль орчин, аялал жуулчлалын сайд Д.Оюунхорол ажлаа хүлээж авлаа

Байгаль орчин, аялал жуулчлалын сайдаар томилогдсон УИХ-ын гишүүн Д.Оюунхорол өнөөдөр морин цагт ажлаа хүлээж авлаа.

МҮ
МҮОНРТ

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Байгаль орчин, аялал жуулчлалын сайд Д.Оюунхорол ажлаа хүлээж авлаа
Байгаль орчин, аялал жуулчлалын сайд Д.Оюунхорол ажлаа хүлээж авлаа. Зураг: МҮОНРТ

Байгаль орчин, аялал жуулчлалын сайдаар томилогдсон УИХ-ын гишүүн Д.Оюунхорол өнөөдөр морин цагт ажлаа хүлээж авлаа. Шинээр томилогдсон сайдад яамны тамгыг гардуулах үед Монгол Улсын шадар сайд У.Хүрэлсүх байлцсан юм. Шадар сайд У.Хүрэлсүх “Өмнө нь энэ салбарын сайдаар үр бүтээлтэй ажиллаж байсан Д.Оюунхорол сайдын хувьд салбартайгаа танилцах, ажлаа мэдэхгүйн зовлон байхгүй.Тиймээс өмнөхөөсөө ч илүү үр бүтээлтэй ажиллах бүрэн боломжтой” гээд амжилт хүслээ.

УИХ-ын гишүүн Д.Оюунхорол өмнөх дөрвөн жилд БОНХАЖ-ын сайдаар найман сар ажилласан туршлагатай. Тиймээс тэрбээр гар нийлж, үр бүтээлтэй ажилласан салбарынхаа хамт олонтой дахин хамтран ажиллах болсондоо баяртай байгаагаа илэрхийлсэн. Мөн төрийн ажлын залгамж халааг хангаж ажиллана гэсэн юм.

Д.Оюунхорол сайдаар ажиллахдаа тус салбарын салаа мөчир бүхэнд оновчтой бодлого гаргаж, бодитой ажлууд хийсэн бөгөөд олон нийт, салбарын хамт олон нь түүний хийсэн ажлуудыг өндрөөр үнэлдэг юм.

БОНХАЖ-ын сайд асан Н.Батцэрэг шинээр томилогдсон сайдад тамгыг гардуулж, ажлын амжилт хүслээ.

Эх сурвалж: Байгаль орчин, ногоон хөгжил, аялал жуулчлалын яам

Хуваалцах