Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Улс төр

Байгаль орчин, аялал жуулчлалын сайдад нэр дэвшигчийг танилцууллаа

УИХ-ын гишүүн, Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Монгол Улсын Засгийн газрын гишүүнийг огцруулах тухай, мөн Монгол Улсын Засгийн газрын гишүүнд

МҮ
МҮОНРТ

Мэдээллийн алба

Уншихад 2 минут
Байгаль орчин, аялал жуулчлалын сайдад нэр дэвшигчийг танилцууллаа
Байгаль орчин, аялал жуулчлалын сайдад нэр дэвшигчийг танилцууллаа. Зураг: МҮОНРТ

УИХ-ын гишүүн, Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Монгол Улсын Засгийн газрын гишүүнийг огцруулах тухай, мөн Монгол Улсын Засгийн газрын гишүүнд нэр дэвшигчийг Улсын Их Хуралд танилцуулах тухай холбогдох материалыг 2022 оны нэгдүгээр сарын 17-ны өдөр Монгол Улсын Их Хурлын дарга Г.Занданшатарт өргөн мэдүүлэв.

Тэрбээр, Монгол Улсын Үндсэн хуулийн Гучин есдүгээр зүйлийн 4 дэх хэсэг, Монгол Улсын Засгийн газрын тухай хуулийн 23 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 2-т заасан бүрэн эрхийнхээ хүрээнд Нямжавын Уртнасанг Засгийн газрын гишүүн-Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын үүрэгт ажлаас огцруулах тухай болон Монгол Улсын Үндсэн хуулийн Гучин есдүгээр зүйлийн 4 дэх хэсэг, Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуулийн 101.1 дэх хэсэг, Монгол Улсын Засгийн газрын тухай хуулийн 23 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 2 дахь заалтад заасны дагуу Засгийн газрын гишүүн-Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын албан тушаалд томилогдохоор нэр дэвшсэн Бат-Өлзийн Бат-Эрдэнийг Улсын Их Хуралд танилцуулах, хугацааг товлож өгөхийг хүслээ.

Засгийн газрын гишүүн-Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын албан тушаалд нэр дэвшигч Бат-Өлзийн БАТ-ЭРДЭНЭ:

ТӨГССӨН СУРГУУЛЬ, МЭРГЭЖИЛ

  • 1995 онд 10-н жилийн 77 дугаар дунд сургуулийг төгссөн.

  • 1999 онд Улаанбаатарын Их Сургуулийг Түүх судлаач, Солонгос хэлний орчуулагч мэргэжлээр төгссөн.

  • 2002-2003 онд БНСУ-ын Ханжин группийн Топас академийг "Агаарын тээврийн холбооны иргэний зорчигч тээврийн мэргэшил"-ээр суралцсан.

  • 2010 онд Улаанбаатарын Их Сургуулийг Түүхийн ухааны боловсролын магистр зэргээр төгссөн.

  • 2013 оноос МУИС-ийн Шинжлэх Ухааны Сургуульд Улс төрийн судлалын докторант

АЖИЛЛАСАН БАЙДАЛ

  • 1999-2001 онд Эксэл Трэвел ХХК

  • 2001-2003 онд Эйрлинк ХХК-ийн Ерөнхий менежер

  • 2003-2007 онд Силк Роуд ХХК-ийн үүсгэн байгуулагч, Ерөнхий захирал

  • 2007-2010 онд Эйр Тикет ХХК үүсгэн байгуулагч, Ерөнхий захирал

  • 2010-2011 онд "JCI Монгол"-ын Ерөнхий нарийн бичгийн дарга

  • 2010-2012 онд НАМЗХ-ны УЗ гишүүн, Дотоод протокол хариуцсан дарга

  • 2012-2015 онд НАМЗХ-ны Ерөнхий нарийн бичгийн дарга

  • 2015.01-2015.06 сар Монгол Улсын Шадар сайдын зөвлөх

  • 2015-2016 онд МХЕГ-ын Дэд дарга

  • 2016-2017 онд УИХ-ын Тамгын газарт УИХ-ын гишүүний зөвлөх

  • 2017-2018 онд Эрдэнэт хотын хөгжил бодлого судалгааны хүрээлэнгийн тэргүүн

  • 2018-2019 онд Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дэд дарга

  • 2019-2020.08 Эрдэнэт хотын хөгжил бодлого судалгааны хүрээлэнгийн тэргүүн

  • 2020.08 сараас Шударга өрсөлдөөн хэрэглэгчийн төлөө газрын дарга

Хуваалцах