Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Нийгэм, эдийн засаг

Байгаль орчин, ногоон хөгжлийн салбарын зөвлөгөөн боллоо

Байгаль орчин, ногоон хөгжлийн салбарын удирдах ажилтны 2014 оны зөвлөгөөн өчигдөр буюу I сарын 21-нд Улаанбаатар хотноо боллоо.

О.
О.Энхмаа

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Байгаль орчин, ногоон хөгжлийн салбарын зөвлөгөөн боллоо
Байгаль орчин, ногоон хөгжлийн салбарын зөвлөгөөн боллоо. Зураг: МҮОНРТ

Байгаль орчин, ногоон хөгжлийн салбарын удирдах ажилтны 2014 оны зөвлөгөөн өчигдөр буюу I сарын 21-нд Улаанбаатар хотноо боллоо. Зөвлөгөөнд аймаг, нийслэлийн Байгаль орчны газар, Тусгай хамгаалалттай газрын захиргаа, Сав газрын захиргааны -удирдлага, яамны удирдах ажилтан зэрэг 150 гаруй хүн оролцож, 2013 оны үйл ажиллагаандаа үнэлэлт дүгнэлт өгч, 2014 онд баримтлах бодлого, чиглэлээ ярилцлаа. Зөвлөгөөний үеэр БОНХ-ийн Сайд С.Оюун “Байгаль орчин, ногоон хөгжлийн салбарын 2013 оны үйл ажиллагаанд хийх дүгнэлт, ногоон хөгжлийн зорилт” илтгэл, тавьж, газар хэлтсийн удирдлагууд хийсэн ажлаа тайлагнан, зөвлөгөөнд оролцогсдын асуултанд хариулан Байгаль орчин, ногоон хөгжлийн салбарын өнгөрсөн онд гаргасан амжилт бүтээлийг танилцуулсан юм. Мөн энэ 2014 онд Ногоон хөгжлийн тухайд Цаг уурын хяналт шинжилгээ, Ой, ойн нөөцийг хамгаалах,Усны нөөцийг хамгаалах,Тусгай хамгаалалттай газар нутаг, Хог хаягдал, орчны бохирдлыг бууруулах, байгалийн ургамлыг хамгаалах зэрэг чиглэлүүдээр олон ажлууд хйихээр төлөвлөж байгаа ажээ.

Хуваалцах