Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Нийгэм, эдийн засаг

“Байгаль орчин ногоон хөжлийн яам”-нд шаардлага хүргүүллээ

“Байгаль орчин ногоон хөжлийн яам”-нд шаардлага хүргүүллээ

М"
МҮОНР-ийн "Хурд" агентлаг

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
“Байгаль орчин ногоон хөжлийн яам”-нд шаардлага хүргүүллээ
“Байгаль орчин ногоон хөжлийн яам”-нд шаардлага хүргүүллээ. Зураг: МҮОНРТ

Ногоон хөгжлийг дэмждэг төрийн бус байгууллагууд хулгайгаар мод бэлтгэж байгаа иргэдтэй тэмцэхийг “Байгаль орчин ногоон хөжлийн яам”-ны сайд Оюунаас шаардлаа.

Төрийн бус байгууллагууд шөнөөр хийсэн ганц удаагийн эргүүлээр Сэлэнгэ аймгийн Мандал сумаас 13 машин мод хулгайгаар орж ирснийг илрүүлсэн байна. “Хулгайгаар мод бэлтгэж байгаа энэ хууль бус үйлдэлд хяналт байхгүй байгаа нь ганц өдрийн хяналтаар л харагдаж байна” гэж “Гаримпис монгол” ТББ-ын гишүүн Түвдэнбалжир ярьж байна.

“Тиймээс нэн түрүүнд хулгайн замууд дээр байнгын хяналтын цэг байрлуулах хэрэгтэй байна” гэж Монголын Байгаль орчин зөвлөлийн гишүүн Дашзэвэг онцолсон юм.

20 гаруй жил мод хулйгайгаар тээвэрлэж байгаа иргэд байдаг аж. Түүнчлэн гэм буруутай этгээдийг хууль, цагдаагийн байгууллагад нь барьж өгсөн ч үр дүнд хүрэхгүй байгааг төрийн бус байгууллагын гишүүд хэлж байлаа.

Хуваалцах