Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙХянганы нурууны экосистемийг хамгаалах, Нөмрөгийн ДЦГ-ын нөхөн сэргээлтэд БНХАУ-тай хамтран ажиллана
1/3
Улс төр

Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн сайд С.Одонтуяа Узбекистан улсад ажиллаж байна

Монгол Улсаас Бүгд Найрамдах Узбекистан Улсад суугаа Элчин сайд Д.Батбаатартай уулзаж Монгол - Узбекистан Улсын байгаль орчны салбарын хамтын ажиллагааг хөгжүүлэх чиглэлээр саналаа солилцсон юм. Элчин сайд Д.Батбаатар Узбекистан Улсын хөдөө аж ахуй, агро-ой, ойжуулалт, усны н

МҮ
МҮОНРТ

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн сайд С.Одонтуяа Узбекистан улсад ажиллаж байна
Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн сайд С.Одонтуяа Узбекистан улсад ажиллаж байна. Зураг: МҮОНРТ

Монгол Улсаас Бүгд Найрамдах Узбекистан Улсад суугаа Элчин сайд Д.Батбаатартай уулзаж Монгол - Узбекистан Улсын байгаль орчны салбарын хамтын ажиллагааг хөгжүүлэх чиглэлээр саналаа солилцсон юм.
Элчин сайд Д.Батбаатар Узбекистан Улсын хөдөө аж ахуй, агро-ой, ойжуулалт, усны нөөцийн менежментийн сайн туршлагаас суралцах зүйлс нэлээдгүй болохыг онцоллоо.

Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн сайд С.Одонтуяа Бүгд Найрамдах Узбекистан Улсын Самарканд хотноо 2025 оны 04 дүгээр сарын 02-08-ны өдрүүдэд зохион байгуулагдах "Дэлхийн уур амьсгалын сорилтууд дундах Төв Ази: Хамтын хөгжил цэцэглэлтэд нэгдэх нь" сэдэвт олон улсын чуулга уулзалтад оролцоно.

Хуваалцах