Байгал орчинд нөлөөлөх чанарт мониторинг хийжээ
Монголын байгал хамгаалах иргэний хөдөлгөөнүүдийн эвсэл байгал орчинд нөлөөлөх байдлын үнэлгээний тайлангийн чанарт мониторинг үнэлгээ хийснээ өнөөдөр тайлагналаа.
Мэдээллийн алба

Байгал орчны нөлөөллийн үнэлгээ нь иргэдийн оролцоогүй, ил тод бус, хүртээмжгүй байгааг судалгаагаар тогтоожээ. Монголын байгал хамгаалах иргэний хөдөлгөөнүүдийн эвсэл байгал орчинд нөлөөлөх байдлын үнэлгээний тайлангийн чанарт мониторинг үнэлгээ хийснээ өнөөдөр тайлагналаа. Судалгаанд Хөвсгөл, Дорнод, Сүхбаатар, Баянхонгор аймгийн малчид, орон нутгийн удирдлага , үнэлгээний шинжээч зэрэг нийт 88 хүнийг хамруулсан байна. Эцсийн дүнд байгал орчны нөлөөллийн үнэлгээ нь иргэдийн оролцоогүй, ил тод бус, хүртээмжгүй байдаг гэсэн дүгнэлтэнд хүрчээ.
БОНХЯ-ны мэдээллийн санд байршуулсан “Байгаль орчинд нөлөөлөх нэгдсэн үнэлгээ”-ний тайлангийн мэдээлэл нь бүрэн бус, чухал мэдээллээ хайж олж авах боломжгүй байна гэсэн үндэслэлээр салбарын сайд С.Оюунд хоёр удаа албан бичиг өгч мэдээлэл авахыг хүссэн боловч хариу өгөөгүй юм байна.


















