Байгаль орчноо хамгаалах үүргээ технологийн туслалцаатай биелүүлээрэй
иргэн бүр Үндсэн хуульд заасан, байгаль орчноо хамгаалах үүргээ биелүүлэх боломж бүрдэнэ гэж албаныхан үзжээ.
Мэдээллийн алба

Хүрээлэн буй орчны эсрэг гэмт хэрэг, зөрчлийг иргэдийн оролцоотой илрүүлэх, олон нийтэд зөвлөмж, зөвлөгөө шуурхай хүргэх зорилгоор нийслэлийн Байгаль орчны газраас “Зуслан” нэртэй аппликэйшн нэвтрүүлжээ. Уг аппликэйшнийг бүх ухаалаг төхөөрөмжид суулган ашиглах боломжтой. Ингэснээр иргэн бүр Үндсэн хуульд заасан, байгаль орчноо хамгаалах үүргээ биелүүлэх боломж бүрдэнэ гэж албаныхан үзжээ.
Хүрээлэн буй орчны эсрэг гэмт хэргийн бичлэг, гурав хүртэлх зургийг авч тус аппликэйшний “Санал гомдол” цэсэд байршуулан, тайлбар бичиж болно. Иргэдийн ирүүлсэн мэдээлэл дээрх газрынхны эрхлэх асуудалд хамаарвал байгаль хамгаалагчдадаа даалган шалгуулж, арга хэмжээ авснаа иргэдэд мэдэгдэх аж.
Мөн тус аппликэйшний “Мэдээ, мэдээлэл” цэсээс байгалийн нөөц баялаг ашиглах дүрэм, журамтай танилцаж болох юм байна.


















