МҮОНРТ
ШУУРХАЙЦАГ АГААР: Улаанбаатарт шөнөдөө 6 хэм дулаан
1/4
Улс төр

Байгаль орчны хяналтын чиглэлээр зөрчил шалган шийдвэрлэх албан тушаалтнуудын хууль хэрэглээний чадавхыг дээшлүүлэв

МҮ
МҮОНРТ

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Байгаль орчны хяналтын чиглэлээр зөрчил шалган шийдвэрлэх албан тушаалтнуудын хууль хэрэглээний чадавхыг дээшлүүлэв
Байгаль орчны хяналтын чиглэлээр зөрчил шалган шийдвэрлэх албан тушаалтнуудын хууль хэрэглээний чадавхыг дээшлүүлэв. Зураг: МҮОНРТ

Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн яам, Улсын ерөнхий прокурорын газар, Авлигатай тэмцэх газар хамтран улсын хэмжээнд байгаль орчны хяналтын чиглэлээр зөрчил шалган шийдвэрлэх ажиллагаа явуулах эрх бүхий албан тушаалтнуудын хууль хэрэглээний чадавхыг дээшлүүлэх сургалтыг зохион байгууллаа.

Сургалтын хүрээнд эрх бүхий албан тушаалтнуудыг чадавхжуулах, судалгаанд суурилсан мэдлэг, мэдээллээр хангах, мэргэжил, арга зүйн дэмжлэг үзүүлж, хуулийн төсөөтэй хэрэглээг арилгах, албадлагын арга хэмжээ хэрэгжүүлэхэд анхаарах асуудлыг тодорхой болгох, торгох шийтгэл, учирсан хохирол, нөхөн төлбөрийг барагдуулах ажиллагааг сайжруулах, холбогдох байгууллагуудын уялдаа холбоог бэхжүүлэх, хууль тогтоомжийн хэрэгжилтийн явцад тулгамдаж буй асуудлыг шийдвэрлэх хүрээнд сургалт өгч, харилцан санал солилцов.

Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн яамнаас “Байгаль орчны хууль тогтоомжийн хэрэгжилтэд анхаарах асуудал”, “Зөрчлийн мэдээллийн нэгдсэн сан системийн ашиглалт, анхаарах асуудал” сэдвээр мэдээлэл өгсөн бол Авлигатай тэмцэх газраас “Авлига, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх нь”, Улсын ерөнхий прокурорын газраас “Зөрчил шалган шийдвэрлэх ажиллагааг бүрэн гүйцэт хэрэгжүүлэх, торгох шийтгэл, хохирол, нөхөн төлбөр, албадлагын арга хэмжээний биелэлтийг хангуулахад анхаарах асуудлууд” сэдвээр тус тус танилцуулга хийж, оролцогчдын дунд хэлэлцүүлэг өрнүүлсэн.

Хуульд тусгайлан эрх олгогдсон байгаль орчны хяналтын улсын байцаагч, улсын байцаагчийн эрхтэй байгаль хамгаалагчдын зөрчил шалган шийдвэрлэх ажиллагааг хуульд нийцүүлэн бүрэн гүйцэт явуулах, албадлагын арга хэмжээг хэрэгжүүлж хэвших, торгох шийтгэл, хохирол, нөхөн төлбөрийг барагдуулах ажиллагааг үр дүнтэй зохион байгуулах, хууль, эрх зүйн мэдлэг, ойлголтыг нэмэгдүүлэхэд чухал ач холбогдолтой боллоо.

Энэ удаагийн сургалтад аймаг, нийслэлийн Байгаль орчны газар, Нийслэлийн Агаар, орчны бохирдолтой тэмцэх газар, Усны газар болон Сав газрын захиргаа, Цаг уур, орчны шинжилгээний газар, Улсын тусгай хамгаалалттай газрын захиргаа, сумдын улсын байцаагчийн эрхтэй байгаль хамгаалагчид танхимын болон цахим хэлбэрээр оролцов.

бичвэр нарын зураг байж магад
бичвэр нарын зураг байж магад
Хуваалцах