Улсын төсвийн хөрөнгө оруулалтаар Хэнтий аймгийн Батноров суманд 200 ортой хүүхдийн цэцэрлэг ашиглалтад орлоо
Мэдээллийн алба

Хэнтий аймгийн Батноров суманд 200 ортой хүүхдийн цэцэрлэгийн барилга угсралтын ажил дуусаж, 2026 оны 10 дугаар сарын 27-ны өдөр улсын комисс ажиллан, үүрэг даалгаврын биелэлтийг үндэслэн ашиглалтад хүлээн авлаа.
Барилгын зураг төслийг “Өсөн үржих” ХХК боловсруулж, барилга угсралтын ажлыг “Бүст-Улаан” ХХК гүйцэтгэсэн байна.
Батноров сумын хэмжээнд цэцэрлэгийн насны зургаан багийн нийт 298 хүүхэд байгаагаас одоогоор 7 бүлэгт 186 хүүхэд суралцаж байна.
Шинэ цэцэрлэг ашиглалтад орсноор хүүхэд багачуудын сурч, хөгжих орчин сайжирч, сургуулийн өмнөх боловсролын хүртээмж нэмэгдэх боломж бүрдэж байна.


















