Байгал орчны мэдээллийг ил тод болгоход анхаарна
Байгаль орчин ногоон хөгжлийн яамнаас өнгөрсөн жилийг “Байгал орчны боловсролын жил”-ээр зарлаж байсан бол энэ жилийг “Байгал орчны мэдээллийг ил тод болгоход анхаарах жил” болгон зарлалаа. Тодруулбал тус ажлын хүрээнд байгаль орчинтой холбоотой мэдээллийг цогц байдлаар бүрдүүлэх, Байгаль орчны мэдэ
Мэдээллийн алба

Байгаль орчин ногоон хөгжлийн яамнаас өнгөрсөн жилийг “Байгал орчны боловсролын жил”-ээр зарлаж байсан бол энэ жилийг “Байгал орчны мэдээллийг ил тод болгоход анхаарах жил” болгон зарлалаа.
Тодруулбал тус ажлын хүрээнд байгаль орчинтой холбоотой мэдээллийг цогц байдлаар бүрдүүлэх, Байгаль орчны мэдээллийн төвийг байгуулахаар болжээ. Байгаль орчны мэдээллийн 20 дэд санг бүрдүүлэхээс одоо 14 нь эхлэлээ тавьсан бол үлдсэн наймыг нь ойрын хугацаанд мэдээллээр хангах ажил үргэлжилж байгааг мөн мэдэгдсэн юм.
Үүний үр дүнд байгал орчныг хамгаалах, нөхөн сэргээх ажлын тухай мэдээлэл иргэдэд нээлттэй хүрэх боломж бүрдэх юм.


















