Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Нийгэм, эдийн засаг

Байгаль орчны менежментийн төлөвлөгөөг батлуулаагүй зөрчлийг шалган шийдвэрлэлээ

“Мах, махан бүтээгдэхүүний үйлдвэрүүдэд төлөвлөгөөт шалгалт хийх тухай” удирдамжийн дагуу нийслэлийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулж буй мах боловсруулах үйлдвэрүүдийн үйл ажиллагаанд шалгалт хийгдэж байна.

МҮ
МҮОНРТ

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Байгаль орчны менежментийн төлөвлөгөөг батлуулаагүй зөрчлийг шалган шийдвэрлэлээ
Байгаль орчны менежментийн төлөвлөгөөг батлуулаагүй зөрчлийг шалган шийдвэрлэлээ. Зураг: МҮОНРТ

“Мах, махан бүтээгдэхүүний үйлдвэрүүдэд төлөвлөгөөт шалгалт хийх тухай” удирдамжийн дагуу нийслэлийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулж буй мах боловсруулах үйлдвэрүүдийн үйл ажиллагаанд шалгалт хийгдэж байна.Тус удирдамжийн хүрээнд СХД-ийн 32-р хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулж буй Цан сэн тиан ий ХХК-ийн мах боловсруулах үйлдвэрийн үйл ажиллагаанд шалгалт хийж, байгаль орчны менежментийн төлөвлөгөөг хэрэгжүүлээгүй зөрчил илрүүлж, Зөрчлийн тухай хуулийн 7.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 0146513 дугаартай шийтгэлийн хуудсаар оногдуулж, зөлчлийг хялбаршуулсан журмаар шалган шийдвэрлэж ажиллалаа.Мөн илэрсэн зөрчлийг арилгуулахаар Цан сэн тиан ий ХХК-д 04-202/0894 дугаартай “Зөрчлийн үр дагаврыг арилгах арга хэмжээ авахуулах тухай” эрх бүхий албан тушаалтны даалгаврыг хүргүүлсэн болно.

Хуваалцах