Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Нийгэм, эдийн засаг

Байгаль орчны салбарын тусгай зөвшөөрөлтэй холбоотой зарим журмуудыг хүчингүй болгожээ

Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн яам Зөвшөөрлийн тухай хуулийн хэрэгжилтийг хангуулах хүрээнд 10 журмыг хүчингүй болгохоор Хууль зүй дотоод хэргийн яаманд албан бичиг хүргүүлжээ

Н.
Н.Алтанцэцэг

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Байгаль орчны салбарын тусгай зөвшөөрөлтэй холбоотой зарим журмуудыг хүчингүй болгожээ
Байгаль орчны салбарын тусгай зөвшөөрөлтэй холбоотой зарим журмуудыг хүчингүй болгожээ. Зураг: МҮОНРТ

Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн яам Зөвшөөрлийн тухай хуулийн хэрэгжилтийг хангуулах хүрээнд 10 журмыг хүчингүй болгохоор Хууль зүй дотоод хэргийн яаманд албан бичиг хүргүүлжээ. Уг албан бичгээр Зөвшөөрлийн тухай хуулийн хэрэгжилтийг хангах ажлын хүрээнд болон Зөвшөөрлийн зөвлөлийн дүгнэлтийн дагуу байгаль орчны салбарын тусгай болон энгийн зөвшөөрөл олгох, сунгах, түдгэлзүүлэхтэй холбогдсон журмыг хүчингүй болгож байгаа юм.

Тодруулбал, эрх олголт, дүгнэлт, тавигдах шаардлага, бүрдүүлэх баримт бичиг зэрэг зөвшөөрөлжүүлсэн шинж агуулахуйц нийт 10 захиргааны хэм хэмжээний актыг хүчингүй болгож, улсын нэгдсэн бүртгэлээс хасуулахаар Хууль зүй, дотоод хэргийн яаманд албан бичиг хүргүүлээд байгаа аж.

Хуваалцах