Байгаль орчны тогтвортой хөгжлийн асуудлаар хэлэлцэж байна
Байгаль орчин, ногоон хөгжил, аялал жуулчлалын яам, Үндэсний статистикийн хорооноос хамтран “Тогтвортой ногоон хөгжилд хүрэх арга зам” сэдэвт онол практикийн бага хурлыг зохион байгуулж байна.
Мэдээллийн алба

Байгаль орчин, ногоон хөгжил, аялал жуулчлалын яам, Үндэсний статистикийн хорооноос хамтран “Тогтвортой ногоон хөгжилд хүрэх арга зам” сэдэвт онол практикийн бага хурлыг зохион байгуулж байна.
Дэлхий нийтээрээ тогтвортой, ногоон хөгжилд хүрэх асуудлыг онцлон анхаарал хандуулж байна. Манай улс ч мөн дэлхий нийтийн хөгжилтэй хөл нийлүүлэхийг зорьж байгаа юм. Тиймээс ч манай улс өнгөрсөн онд Тогтвортой хөгжлийн бодлогоо тодорхойлсон, мөн ногоон хөгжлийн төлөөх түншлэлд нэгдэн орсон байдаг юм. Энэ талаар ҮСХ-ны Макро эдийн засгийн статистикийн газрын дарга н.Эрдэнэсан ийнхүү ярьж байна.


















