Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Улс төр

Байгальд ээлтэй ба халтай гишүүдийг тодруулжээ

“Хөвсөл далайн эзэд” хөдөлгөөний удирдах зөвлөлийн гишүүд байгальд хамгийн ээлтэй ба халтай УИХ-ын гишүүдийг тодруулжээ.

МҮ
МҮОНРТ

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Байгальд ээлтэй ба халтай гишүүдийг тодруулжээ
Байгальд ээлтэй ба халтай гишүүдийг тодруулжээ. Зураг: МҮОНРТ

“Хөвсөл далайн эзэд” хөдөлгөөний удирдах зөвлөлийн гишүүд байгальд хамгийн ээлтэй ба халтай УИХ-ын гишүүдийг тодруулжээ.

Тодруулбал, байгальд ээлтэй гишүүнээр:

Г.Баярсайхан
Л.Энх-Амгалан
Д.Ганбат
С.Одонтуяа нар тодорсон байна. Эдгээр гишүүд нь байгальд ээлтэй 3 хуулийг санаачилснаас гадна ойн тухайн хуулийг санаачилж, нэмэлт өөрчлөлт оруулан асуулт тавих, хянан шалгахад хувь нэмрээ оруулсан аж. Энэхүү хууль нь батлагдсанаар бид ойгоо тоолох системийг олон улсын түвшинд хийж чадсан байна. Мөн ойн аюулгүй байдалд хяналт тавих, цэвэрлэгээ хийх, түймэр гарсан тохиолдолд хэнд ямар хариуцлага хүлээлгэх гэх мэт асуудлыг шийдэж чаджээ.

Харин байгальд халтай гишүүнээр:

Н.Алтанхуяг
Р.Амаржаргал
Д.Бат-Эрдэнэ
Ц.Нямдорж нарын гишүүд нь байгаль орчны асуудлыг хянан шалгаагүй, хууль санаачлаагүй учраас байгальд халтай гишүүдээр тодорчээ.

Тус байгууллага энэхүү тайлангаа УИХ-ын 76 гишүүнд хүргэх аж. Монголын байгаль орчны иргэний зөвлөлийн удирдах зөвлөлийн гишүүн, Хөвсгөл далайн эзэд хөдөлгөөний тэргүүн Б.Баярмаа энэ талаар ярихдаа "Энэ бол шилдгийг шалгаруулдаг шалгуур биш гэдгийг хэлмээр байна. Бид гишүүдийн их хуралд оролцож байгаа оролцоо, тамгын газраас авсан судалгаа гэх зэргийг үндэслэж шалгаруулдаг юм шүү. Ямар ч улс төржүүлсэн явдал биш гэдгийг дахин хэлье" гэлээ.

Хуваалцах