Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Гадаад мэдээ

Байгальд ээлтэй хулсаар хуванцрыг орлуулахыг зорьж байна

Хятад улс хулсыг хуванцрын оронд байгальд ээлтэй орлуулагч болгож хэрэглээнд нэвтрүүлэхийг зорьж байгаа юм байна. Өнгөрөгч 2023 онд энэ чиглэлд Хятадын засгийн газраас 7 том зорилго, 23 дэд зорилт бүхий албан төлөвлөгөө дэвшүүлжээ. Тус улсад 837 төрлийн хулс ургадаг, асар и

Moнголын мэдээ

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Байгальд ээлтэй хулсаар хуванцрыг орлуулахыг зорьж байна
Байгальд ээлтэй хулсаар хуванцрыг орлуулахыг зорьж байна. Зураг: МҮОНРТ

Хятад улс хулсыг хуванцрын оронд байгальд ээлтэй орлуулагч болгож хэрэглээнд нэвтрүүлэхийг зорьж байгаа юм байна. Өнгөрөгч 2023 онд энэ чиглэлд Хятадын засгийн газраас 7 том зорилго, 23 дэд зорилт бүхий албан төлөвлөгөө дэвшүүлжээ.

Тус улсад 837 төрлийн хулс ургадаг, асар их нөөцтэй тул хулс боловсруулах 10000 гаруй үйлдвэрт өдөр тутмын ахуйн хэрэглээний эд хэрэгслээс авхуулаад аж үйлдвэр, барилгын материал, хөдөө аж ахуйн бүтээгдэхүүн хүртэл 10000 гаруй нэр төрлийн бүтээгдэхүүн үйлдвэрлэдэг байна. Хуванцраас хулсанд шилжих үйл явцыг түргэтгэх технологийн шинэчлэл ч бас эрчимжиж, хулсны галд тэсвэртэй байдлыг шатамхай D түвшнээс шатамхай бус B1 түвшин хүртэл сайжруулж олон улсын гэрчилгээ авснаар нисэх онгоцны буудлын тааз, хананы хавтан, тэр ч байтугай гарцны хонгил хүртэл хийхэд тохиромжтой болжээ.

Хуваалцах