Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Нийгэм, эдийн засаг

Байгальд ээлтэй, ногоон барилгын үнэлгээг гэрчилгээжүүлэх талаар туршлагаа танилцуулав

БНСУ-ын Бүтээмжийн төвийн чанарын баталгаажуулалтын газрын захирал Жон Жи Тэ, ерөнхий менежер И Дун Гын нар 2025 оны 04 дүгээр сарын 03-ны өдөр Сөүлийн Үндэсний Их Сургуулиас хэрэгжүүлж буй “S-QUAD” төслийн хүрээнд байгальд ээлтэй, ногоон барилгын үнэ

МҮ
МҮОНРТ

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Байгальд ээлтэй, ногоон барилгын үнэлгээг гэрчилгээжүүлэх талаар туршлагаа танилцуулав
Байгальд ээлтэй, ногоон барилгын үнэлгээг гэрчилгээжүүлэх талаар туршлагаа танилцуулав. Зураг: МҮОНРТ

БНСУ-ын Бүтээмжийн төвийн чанарын баталгаажуулалтын газрын захирал Жон Жи Тэ, ерөнхий менежер И Дун Гын нар 2025 оны 04 дүгээр сарын 03-ны өдөр Сөүлийн Үндэсний Их Сургуулиас хэрэгжүүлж буй “S-QUAD” төслийн хүрээнд байгальд ээлтэй, ногоон барилгын үнэлгээг гэрчилгээжүүлэх, бодлогын баримт бичигт тусгах талаар сайн туршлагаа танилцууллаа.

Энэхүү арга хэмжээнд ХББОСЯ-ны газар хэлтсийн төлөөлөл, харьяа байгууллагын албан хаагчид, салбарын төрийн болон төрийн бус байгууллагын төлөөлөл оролцож, ногоон барилгыг гэрчилгээжүүлэх шаардлага, үнэлгээний шалгуур, эрх зүйн тогтолцоо, барилгыг гэрчилгээжүүлэх ач холбогдол, сайн туршлагын талаар санал солилцож, “S-QUAD” төслийн хүрээнд цаашид хамтран ажиллаж, мэргэжилтэн бэлтгэх талаар хэлэлцэв.

Хуваалцах