Байгалийн аюулт үзэгдэлд ойролцоогоор 200 гаруй хүн нас бардаг
Манай улсад хүмүүнлэгийн үйлсийг зохицуулах төрийн бодлого дутагдаж байна. Учир нь манайд жилд дунджаар 2700 гаруй байгалийн аюулт үзэгдэл тохиолддог аж. Үүнд 700 гаруй хүн өртөж, 200 гаруй нь нас бардаг гэсэн судалгаа байна.
Мэдээллийн алба

Энэ тохиолдолд гэмтэж бэртсэн хүмүүсийн эмчилгээ, үйлчилгээ, нас барсан хүмүүсийн ар гэрт тусламж үзүүлэх зэрэг хүмүүнлэгийн үйл ажиллагаа зохион байгуулах шаардлага гардаг. Гэтэл өнөөдрийг хүртэл энэ үйл ажиллагааг төр биш улаан загалмайн нийгэмлэг л явуулж иржээ. Тиймээс үүнийг төрийн нэгдсэн бодлогоор зохицуулах шаардлагатай байна гэдгийг өнөөдөр болсон "Төрөөс хүмүүнлэгийн үйл ажиллагааны талаар баримтлах бодлого" нээлттэй хэлэлцүүлгийн үеэр албаныхан онцлолоо.