Байгалийн баялгийг зохистой олборлох тал дээр хамтарна
Нэгдсэн Үндэстний Байгууллагын Ерөнхий Ассамблейн 69 дүгээр чуулганы Ерөнхий хэлэлцүүлэгт оролцож байгаа Монгол Улсын Гадаад харилцааны сайд Л.Болд Норвеги, ХБНГУ, Эстони, Казасхстан, Швед, Люксенбург, Турк Улсын Гадаад хэргийн сайд нар болон Европын холбооны төлөөлөгчийн тэргүүн нартай энэ оны 9 дү
Мэдээллийн алба

Нэгдсэн Үндэстний Байгууллагын Ерөнхий Ассамблейн 69 дүгээр чуулганы Ерөнхий хэлэлцүүлэгт оролцож байгаа Монгол Улсын Гадаад харилцааны сайд Л.Болд Норвеги, ХБНГУ, Эстони, Казасхстан, Швед, Люксенбург, Турк Улсын Гадаад хэргийн сайд нар болон Европын холбооны төлөөлөгчийн тэргүүн нартай энэ оны 9 дүгээр сарын 24-ний өдөр Нью Йорк хотноо уулзаж хоёр талын болон бүс нутаг, олон улсын харилцааны харилцан сонирхсон асуудлуудаар ярилцсны дотор Ардчилсан орнуудын хамтын нийгэмлэг, Монгол Улсын эдүгээ тэргүүлэн ажиллаж байгаа Интернэтийн эрх чөлөө эвслийн хүрээнд хамтран ажиллах, Улаанбаатар хотноо 2015 оны 5 дугаар сард болох тус Эвслийн гишүүн улсуудын Сайд нарын 5 дугаар уулзалтын талаар санал солилцлоо.
Мөн Гадаад харилцааны сайд Л.Болд Папуа Шинэ Гвиней Улсын Гадаад хэрэг, Иргэдийн шилжилт хөдөлгөөний асуудал эрхэлсэн сайд Римбинк Патотай уулзах явцад Папуа Шинэ Гвиней улс Монгол Улстай дипломат харилцаа тогтоох, байгалийн баялагийг зохистой олборлох, зөв зүйтэй ашиглах арга туршлагаа харилцан солилцох, НҮБ-ын Хүний эрхийн зөвлөлийн 2015 оны сонгуульд Монгол Улсыг дэмжих төдийгүй өөрийн удирддаг, 14 орныг эгнээндээ нэгтгэсэн Номхон далайн арлын орнуудын чуулганы гишүүн хүрээнд Монгол Улсыг сурталчилан таниулах чиглэлээр хамтран ажиллах болно гэж мэдэгдэв.


















